Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Москвад полиграф ашиглан авлигачдыг хөөж эхэлжээ

Хүний арьсны цахилгаан потенциалын өөрчлөлт, булчингийн бичил агшилтыг мэдрэн хэмжээд хүний үнэн худал ярьж байгааг мэдэрдэг төхөөрөмжийг полиграф гэдэг. Манай хойд хөршийн нийслэл Москва хотын удирдлага 2010 оноос эхлэн энэ төхөөрөмжийг ашиглан албан тушаалтнуудаа шалгадаг болсон юм. Төрийн өмнөөс тендер зарлах, түүхий эд, үйлчилгээ худалдан авах комисст ажилладаг албан тушаалтныг энэ төхөөрөмжөөр шалгах болсон аж. Энэ арга хэмжээ багагүй үр дүнтэй байгаа тухай Москва хотын Өрсөлдөөний бодлогын департаментын тэргүүн Г.Дегтев мэдэгджээ. Тухайлбал, 2012 онд дээрх дурдагдсан үйл ажиллагаанд оролцдог мэргэжилтэн, албан тушаалтан 874 хүнийг шалгаад 329 хүнийг авлига авах магадлал өндөртэй, хууль бус үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэж үзэн комиссоос гаргажээ.Шалгалт явуулахдаа иргэдийн гомдол, саналыг үндэслэн явуулдаг аж. Ингэж шалгахад иргэдийн гомдол саналын 90 хувь нь батлагдаж байжээ. Манай улсад ч полиграф ашиглан төрийн албан тушаалтныг шалгах тухай яригдаж байгаа.

0 Сэтгэгдэл
öö
ter toriin albanii shalgalt ene ter gej tenegtej dalduur baahan hun oruulj baihaar ene bagjaaraa shalgaj baiwal zugeer ym.
2013.02.22