Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хоолоо дуусгаагүй юу, тэгвэл торгууль төл
Японы Саппород байдаг нэгэн зоогийн газар хоолоо гүйцэд идээгүй үйлчлүүлэгчдээ торгодог гэнэ. “Хачикёо” хэмээх тус зоогийн газарт хоол захиалан идсэн хэн боловч тавгандаа нэг ширхэг ч будаа үлдээх ёсгүй бөгөөд хэрэв хоолоо үлдээвэл 20 орчим ам.долларын торгууль төлөх болно. Ийм хатуу дүрэм гаргасан шалтгааны рестораны эзэн тайлбарлахдаа “Загасчид маш хатуу ширүүн нөхцөлд ажиллаж, зарим тохиолдолд бүр амь насаа эрсдэлд оруулан байж бидний зооглож буй энэ хүнс хоолыг бэлтгэдэг. Тиймээс аягандаа ширхэг ч будаа үлдээхгүй байх нь тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэлж хүндэтгэж буй хэрэг” гэж хоолныхоо цэсэнд бичжээ. Зоогийн газрын эзэн хоолны хүнс материалдаа гамтай хандах дадал зуршил суулгахын тулд ажилтнууд загасчны завинд хүртэл ажиллуулдаг байна. Далайн хүнсээр дагнасан тус хоолны газар цукко меши хэмээх нэрийн хоолоороо алдартай ажээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан