“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
“Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
“Шинэ шийдэл бүхнийг дэмжинэ”

Монгол Улсад гуравдах удаагаа зохион байгуулагдаж байгаа “Coal Mongolia-2013” олон улсын чуулга уулзалтанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болоод монголын уул уурхайн компанийн төлөөлөл, дотоод, гадаадын зочид, төлөөлөгчид уригдан оролцлоо.
Энэхүү олон улсын чуулга уулзалтад Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан.
Уул уурхайн сайд илтгэлдээ “Нүүрс нь эрчим хүч, төмөрлөгийн үйлдвэрлэл болон шингэрүүлсэн хийн түлшний түүхий эд төдийгүй, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй үнэт баялаг юм.
Монгол орны хэмжээнд нийт 15 сав газрын хүрээнд 300 гаруй орд, илрэл байгаа бөгөөд манай орон нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10-т, нэг хүнд ногдох хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх байранд орж байгаа юм байна. Энэ утгаараа нүүрсний салбар нь Монгол Улсын өрсөлдөх чадвартай салбарын тоонд зүй ёсоор орох нь нийтлэг ойлголт юм.
Нүүрсний салбарт баримтлах бодлогын хүрээнд Дэлхийн зах зээлийн нүүрсний үнэтэй тэнцэхүйц үнээр нүүрсээ борлуулахын тулд, олон улсын жишигт нийцсэн боловсруулалт хийх,худалдан авалтанд өрсөлдөөн бий болгоход чиглэсэн төмөр зам зэрэг шинэ тээвэр, ложистикын бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүний зэрэгцээ нүүрсний салбарт экспортын нэгдсэн нэг цонхны бодлог
ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нүүрсний бирж” хөтөлбөр боловсруулж, холбогдох эрх зүйн орчинг бүрдүүлэх юм байна.
Шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яам нь кокс-хими, нүүрс-химийн үйлдвэрлэл хөгжүүлэх, гадаад зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх байгаль орчинд хор нөлөө багатай технолог бүхнийг дэмжинэ” гэдгээ онцлов.
Уул уурхайн сайд илтгэлийнхээ төгсгөлд Нүүрсний салбар нь Монгол улсын олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай салбар бөгөөд, энэ агуулгаараа улсын эдийн хөгжилд стратегийн маш чухал ач холбогдолтой салбар болж байна. Иймээс энэ салбарыг хөгжүүлэхэд Шинэ шийдэл бүхнийг, тухайлбал шинэ техник, технологи, менежмент, маркетинг,хөрөнгө оруулалт зэргийг дэмжиж ажиллах болно гэлээ.

0 Сэтгэгдэл