Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хүний нүд татах сурталчилгааны шинэ хэлбэр
Реклам сурталчилгааг хүний нүд хамгийн их тусдаг газар байрлуулвал олон хүнд хүрнэ. Тэгвэл хүний нүд хамгийн их тусдаг зүйл бол яах аргагүй залуу бүсгүйчүүдийн хөл билээ. Тийм ч учраас Японы зарим компани сурталчилгаагаа охидын хөл дээр наадаг болжээ. Ийнхүү өөрийнхөө биеийг сурталчилгааны хэрэгсэл болгосныхоо хөлсийг мэдээж охид авна. Гэхдээ мини банзлыг өдөрт дор хаяж найман цаг өмссөн тохиолдолд сурталчилгаа нь хүнд хүрсэн гэж үзэн цалин хөлсийг нь олгодог байна. Өнгөрсөн оны сүүлчээр гэхэд хөл дээрээ реклам наах хүсэлтэй 1300 орчим охид бүсгүйчүүд рекламны агентлагт бүртгүүлсэн байжээ. Тэдэнд тавих шаардлага бол 18-аас дээш насны, бас олон нийтийн сүлжээ сайтад 20-иос дээш найзтай байхад л болох гэнэ.

Тэд үүнд бүртгүүлснээр ажил амьдралынх нь хэмнэл огтхон ч өөрчлөгдөхгүй, ердийн үед хийдэг ажлаа хийгээд, сургуульдаа явсан хэвээр байна. Гагцхүү богино банзлаа байнга өмсөх хэрэгтэй болж байгаа юм. Энэхүү сурталчилгааны аргыг зөвхөн бизнесийн байгууллагууд ашиглаад зогсохгүй “Green Day” хамтлаг гэхэд саяхан Японд гаргасан CD-гээ ийм маягаар сурталчилсан байна.

0 Сэтгэгдэл