Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Женнифер Лоуренс шинэ киноны ажилд яаравчлан орлоо
22-хон насандаа Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн Женнифер Лоуренс шагнал гардуулах ёслолын маргаашнаас л дараагийн киноны ажилдаа шуурхайлан оржээ. Тэрээр “Hunger Games” киноны дараагийн анги болох “Catching Fire”-д тоглохоор үсээ хараар будуулжээ. Оскарын шагнал гардуулах ёслолд Диорын даашинз, шаргал үстэй ирсэн Женнифер маргааш өглөө нь гэхэд хар үстэй, чөлөөт хувцастай танигдахын аргагүй болсон байв. Түүний тоглодог Кэтнис Эвердиний дүр нь хар үстэйгээр танил болсон билээ. Кино зургийг энэ долоо хоногийн сүүлчээр авч эхлэх гэнэ.


Женнифер Лоуренс Оскарын алтан хүн гардаж, үдэш нь Оскарт зориулсан Захирагч нарын болон “Vanity Fair”-ийн хоёр ч хүлээн авалтад оролцож, өглөө үүрээр гэртээ харьсан ч огт ядарсан шинжгүй паппарацын дуранд өртжээ. Түүний хувьд Оскарын үдэш үйл явдлаар дүүрэн байсан юм. Тэрээр шагнал гардан авахаар явахдаа тайзны шатанд бүдэрч унасан бол ёслолын дараа хэвлэлийнхэнд зургаа авахуулахын өмнө гэрэл зурагчдын өөдөөс дунд хуруугаа гозойлгон эвгүй байдалд орсон юм. Түүний энэ  гэнэтийн үйлдэлд сэтгүүлчид ихэд гайхсан ч тэрээр хошигнол болгоод өнгөрчээ. 




Оскарт зориулсан "Vanity Fair"-ийн үдэшлэг

Тэрээр Оскарын улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг байлаа.

Хамтран тоглогч Брэдли Кеперийн хамт


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан