Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Алдарт “Титаник”-ийн хуулбар 2016 онд далайд гарна
Австралийн тэрбумтан Клайв Палмер тэртээ 1912 онд анхны аяллаараа Атлантын далайд осолдсон алдарт Титаник хөлгийн яг ижил “Титаник-II”-ыг хийхээр амласан. Өмнөхийнхөө хуулбар энэ хөлгөөр 2016 онд аялахыг хүссэн хүн нэг сая долларын тасалбар авч Их британиас Америк хүртэл зорчиж болно гэж тэрээр зарлажээ.
Шинэ “Титаник  II” нь 270 метр урт, 40 тонн жинтэй, нийтдээ 850 өрөө тасалгаанд 2,6 мянган зорчигч тээвэрлэж чадах юм байна. Хөлгийн багт 900 хүн ажиллах нийт зорчигчдыг багтааж чадах аврах 18 завьтай юм байна.
Тэрбумтны үгээр гаднах хэмжээс, тохижилтоороо  бол энэ хөлөг 100 жилийн өмнө живсэн алдарт Титаникаас ялгагдах зүйлгүй гэнэ. Харин цаг үеэ дагаад агааржуулагч зэрэг орчин үеийн зарим тоноглол нэмэгдсэн гэнэ.

“Титаник II”-ын зорчигчид ХХ зууны эхэн үеийн хувцастай явах ёстой, хувцасны үнэ нь зорчих тасалбарын үнэд нь орж байгаа юм байна. Хөлөг яг л 100 жилийн өмнөх шигээ гурван ангиллын өрөө тасалгаатай, зорчигчид нь өөр хоорондоо харилцах аргагүй яг л анхны хөлөг шигээ юм байна.

Хөлгийг барихад хэдий зардал орж байгаа, тасалбаруудын жинхэнэ үнэ ямар байх зэргийг одоохондоо зарлаагүй байна. Анхны аяллаа Титаникийн замаар эхлээд цаашдаа Их британи, Америкийн хооронд зорчигч тээвэр эрхлэх гэнэ.
0 Сэтгэгдэл
Түүх давтагдах болов уу Яах бол
40 tonn? ene bichij bga ni computer bha esvel horvoogiin bulangaas irsen mahan tolgoi baihn
ahij jiveh vi de
Jin ni 40 ton? erguu setguulch uur ajil olj hii.
Хамгийн их уншсан