Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Гар утсаараа эрүүл мэндийн шинжилгээ хийдэг боллоо
Гар утас улам ухаалаг болсоор байгаа өнөө үед эрүүл мэндийн шинжилгээ оношилгоог ч утсаараа хийх боломжтой болжээ.  TED-ийн судлаач Мишкин Ингавале гар утасны шинэ төрлийн аппликэйшн зохион бүтээснээ саяхан зарласан байна. “Uchek” хэмээн нэрлэж буй энэхүү аппликейшний тусламжтайгаар шээснээс  25 төрлийн шинжилгээ хийж, зохих онош гаргах боломжтой гэнэ. Үүний тулд 20 ам.доллараар энэхүү аппликэйшнийг iPhone утсандаа татаж авна. Үүний зэрэгцээ шинжилгээ хийх хамгийн гол хэрэгсэл болох тестерийг авах ёстой. Ингээд тестерийг шээсэндээ дүрэхэд биеийн байдлаас шалтгаалан янз бүрийн өнгөнд хувирдаг байна. Үүний дараа тестерийнхээ зургийг гар утсаараа авах бөгөөд утас тань тестер ямар өнгөнд хувирснаар таны эрүүл мэндэд ямар асуудал байгааг оношилж гаргах ажээ.

 Ингэж хийсэн шинжилгээний дүн лабораторт хийсэн шинжилгээний хариутай яг таг таарч байгаа аж.  Тиймээс энэхүү шинжилгээ хийдэг аппликэйшнийг ирэх сарын сүүлээр iPhone –ий аппликэйшн дэлгүүрээр худалдаалж эхлэх ажээ. 
Одоогоор энэхүү аппликэйшнийг зөвхөн iPhone-д зориулан гаргаад байгаа ч удахгүй бүх төрлийн андройд утсанд зориулан хийнэ гэж зохион бүтээгч нь хэлж байна.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
ted gj yu iin
Хамгийн их уншсан