Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Их театрт мандсан их хэрэг
Сонгодог урлагийн сор болсон театруудын нэг Большой театрын уран сайхны удирдаач балмад халдлагад өртөн, хараагүй болох шахаад байгаа. Уран сайхны удирдаач Сергей Филинийг гэртээ харихаар явах замд нүүрээ далдалсан этгээд нүүр рүү нь хүчил цацаж, гэмтээсэн юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур гарсан ч тэр үедээ төдий л дуу шуугиан болоогүй энэ хэргийн эзэд хэн болохыг тогтоосон байна. Хамгийн харамсалтай нь эл хэргийг Большой театрын балетын гоцлооч бүжигчин Павел Дмитриченко үйлдсэн болох нь тогтоогджээ. Тэрээр өөр хоёр хүнтэй хамтран эл хэргийг үйлдсэн бөгөөд хам хэрэгтнүүд нь гэм буруугаа хүлээсэн байна. Тэд энэ хэргийг өш хонзонгийн сэдлээр үйлдсэн бололтой. Балетчин Павел Дмитриченкогийн хамтрагч, бүжигчин Анжелина Воронцоваг тоглох гэсэн дүрд нь тоглуулалгүй, таагүй харилцсанд дургүйцсэндээ ийм хэрэг үйлдсэн гэж Оросын хэвлэлүүд таамаглаж байна.  Ер нь, театрт нэг нэгэндээ дургүй хүмүүс байдаг ч уран сайхны удирдаач, бүжигчин хоёр ингэтлээ тэрсэлдэж, нэгнийхээ эрүүл мэндийг хохироох хэмжээнд хүрсэн гэхэд итгэмээргүй юм хэмээн Большой театрынхан ярьж байна.

Сергей Фрин Герман руу эмчилгээнд явжээ

Харин үзэгч, олон нийтийн хувьд урлаг урлагийн дээд сонгодог урлагийн их  тайз болсон Большой театрт ийм их өс хонзогнол нуугдаж байсан нь тун ч таагүй мэдээ байв.
Хүчилд түлэгдсэн Сергей Филин нэгдүгээр сараас хойш нүдний хараагаа хамгаалах цөөнгүй мэс засалд орсон бөгөөд саяхан Герман руу эмчилгээнд явсан байна. Түүний нүд хараатайгаа үлдэх магадлал тийм ч их биш гэж мэргэжилтнүүд хэлсэн байна. Тэрээр энэ хэргийг хэн үйлдсэн болохыг мэднэ гэж анхнаасаа хэлж байсан ч гэмт хэрэгтний нэрийг нууцалж байсан юм. Харин тэрээр Герман явахынхаа өмнө цагдаагийнханд нарийвчилсан мэдээлэл өгч, гэмтнүүдийг илрүүлжээ.


Балетын хамтрагчид нэгнээ "өмөөрсөн нь" эцэстээ ийм хэрэгт хүргэжээ.

 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан