Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Санал олон, өрсөлдөөн их байх тусам бидэнд ашигтай

Нэгэн үе Монголын уул уурхайн салбарт хүнд даацын цорын ганц “самосвал”  буюу өөрөө буулгагч ажилладаг байлаа. Брэндийн нэр нь “БелАз”. Энэ нь “Белорусский Автозавод” гэдгийн товчлол. Зөвлөлт задран унаж, Белорусс тусгаар улс болсноор байдал нэлээн ээдрээтэй болсон үе. Гэсэн ч Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр гэсэн найдвартай худалдан авагч байсан тулдаа өөрөө буулгагч, сэлбэг, эд ангийг нь нийлүүлэхтэй холбоотой асуудал үүсээгүй гэж болно. Харин үүний дараа үүсэн бий болсон нөхцөл тун хатуу. Монголчууд Зөвлөлт нэртэй уламжлалт ханган нийлүүлэгчгүй болсон төдийгүй зах зээлийн өрсөлдөөн гэгч тун ч хатуу зүйлтэй нүүр тулгарсан. Ийм нөхцөлд манай хойд хөрш биднээс арваад жилийн турш нүүр бууруулж, огт байхгүй мэт царай гаргаж явснаар манай зах зээлд “Caterpillar”, “Liebherr”, “Komatsu” зэрэг олон компани давамгайлах болсон. 

Ингэхээс өөр арга ч үгүй биз. Хойд зүгийн нөхөд биднийг нэлээд хэдэн жилийн турш мартсан. Үүнд дурдагдсан ба дурдагдаагүй, урд зүгийн олон компани манай уул уурхайн салбарыг бүрэн байлдан дагуулсан гэж болно. Дотор газар барууны лицензээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь эдэлгээ даадаггүй, сэлбэг нь асар хямд, нөгөө “ориг” нь анхны үнэтэйн дээр сэлбэгийн үнэ өндөр ч гэлээ эдэлгээ даадаг гэсэн. Ингээд л бужигнаан эхэлсэн гэж болно.

Нэг бол өндөр үнээр “Caterpillar”, “Liebherr”, “Komatsu” авах эсвэл хямд үнээр өөр брэндийн нэрээр үйлдвэрлэж байгаа хуучны техникийг урдаас хямд авах. Хямд сэлбэг эдэлгээ даахгүй болохоор тэр тоогоороо өндөр зардал үүсгэнэ. Өндөр үнэтэй сэлбэг нь эдэлгээ даадаг ч, даанч үнэтэй болохоор мөн л адил тусна.
Хамгийн таагүй нь үнийн дээд ба доод хоёр хязгаарыг төлөөлсөн дундаж үнэ байхгүй.
Энэ хэсгийг “БелАз” бүрдүүлдэг байсан гэж болно. Нутаг ойрхон, сэлбэг харьцангуй хямд ч гэлээ чанар сайн, тэндээс тээвэрлэх зардал хямд, хамгийн гол нь мэргэжилтэй боловсон хүчин бэлдэх зардал хямд.

Учир нь, гуравдугаар ангиасаа эхлээд “папа, мама” гэсэн үг заалган орос хэлний зухаас танилцаж байсан хүмүүсийн тоо манайд хараахан дуусаагүй болохоор наад захын засварыг манай инженер техникийн ажилтнууд арга барагдсан үед уншиж байгаад “монголчлоод” байх боломжтой. Үүнийг манай уул уурхайн салбарын төдийгүй белоруссчууд өөрсдөө их сайн ойлгож байгаа. Ингэх шалтгаан нь тун энгийн. Юм болгон хоёр талтай.  Лукашенко Ерөнхийлөгчөөс болоод Европын холбоо Белоруссын эсрэг олон тооны хориг арга хэмжээ авсан. Үүнд нь, “БелАз” компани ч орсон нь ойлгомжтой. Иймд хуучин Украйн, Орос улс руу нийлүүлдэг байсантай адил хэмжээний өөрөө асгагч, зам тээврийн тусгай зориулалтын бүтээгдэхүүн гэх мэтийг нийлүүлж чадахгүй болсон. Дээрх улсууд нь өөрийн хүнд үйлдвэрлэлийг дэмжихийн тулд ч Европоор халхавч хийн хориглох болсон хэрэг. Иймдээ ч “БелАЗ” компани зах зээлээ тэлэх том асуудалтай тулгарсан нь ойлгомжтой.

Энэ харин манай болон тэдний талын бүх л ашиг сонирхол, хөрөнгө боломж тун ч аятайхан таарч байгаа ховор боломж юм. Үгүй байсан бол “БелАЗ”-аас манай тал тус бүр нь 220 тоннын даацтай 35 машин авахгүй л байсан байх. Одоо энэ бүх машин манайд нүүрс, зэсийн чулуулаг зөөгөөд явж байгаа. Түүнчлэн “БелАз” компанийн удирдлага  “Coal Mongolia” олон улсын чуулга уулзалтад оролцон энэ салбарт ажиллаж байгаа томоохон орд газар, хөрөнгө оруулагч нартай уулзаж ярилцсан нь манай зах зээлд хөл тавьж, Зөвлөлт засаг бутарсны дараахь хорь гаруй жилийн хугацаанд алдсан байр сууриа эргүүлэн олоход бэлэн байгааг илтгэнэ.

Ингээд ч зогсохгүй манай мэргэжилтнүүд “БелАз” компанийн том даацын өөрөө буулгагчийг ашиглаж сурах сургалтад суралцсан байна. Одоо ч бас ээлжит мэргэжилтнүүд Белоруссын Жодинод сургалтад сууж байгаа аж. Энэ бол их зүйтэй алхам. Өндөр үнийг өндөр чанар гэсэн уриаг яагаад ч бүгд баримтлан хамаг л өндөр үнэтэй гэсэн болгоныг хуу хаман авах болсон. Гэтэл үнэн хэрэг дээрээ өмнө нь тавигдаад байгаа зорилго, түүнд хүрэхэд үнийн хувьд хамгийн зохистой байдал гэсэн хоёр л шалгуур байдаг.  Тэгээд ч уул уурхайн техник, технологи дээр хэдий чинээ олон санал ирж, та бидэнд сонголт хийх боломж олон байх тусам цаашид манай энэ салбар тууштай бөгөөд ашигтайгаар хөгжих боломж бүрэлдэн тогтоно гэсэн үг гэдгийг мартаж болохгүй.

“БелАз” энэ жил Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Мозамбик, Индонези, Австрали зэрэг улсад очиж бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар амжилттай гэрээ байгуулаад иржээ. Тухайлбал, зөвхөн Барууны техникийг худалдаж авдаг гэж санагдахаар Австрали гэхэд л “БелАз”-ын 240, 320, 360 тоннын өөрөө буулгагчийг худалдан авчээ. Индонези 45 тоннын өөрөө буулгагч, ӨАБНУ 220 тоннынхыг худалдан авсан байна. Тэгэхээр манайд хямд үнэтэй, чанар муутай юм нийлүүлэх нь гэсэн хар энд ямар ч хамаагүй гэдэг нь ойлгомжтой болж байгаа юм. Ер нь, санал болгогчид  хэдий чинээ янз бүрийн хувилбарыг санал болгох нь алс хэтдээ манай уул уурхайд цаашилбал та бидэнд улам ашигтай билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан