Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ССАЖЯ-НААС В.И.ЛЕНИНИЙ МУЗЕЙН ҮЗМЭРИЙГ НЭХЭМЖИЛЛЭЭ
В.И.Лениний музейн сан хөмрөг, үзмэр, үзүүлэнтэй холбоотой асуудлаар ССАЖЯ-наас өчигдөр ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтэд “Үзмэр алга болсон эсэх асуудлыг  шалгуулах тухай” албан бичиг илгээлээ. ССАЖЯ-наас МАН-д тус музейд хадгалж байсан үзмэрүүдийг хүлээн авах асуудлаар удаа дараа хандсан боловч ямар нэг шалтгаангүйгээр хүлээлгэн өгөхөөс татгалзсан юм. В.И.Лениний музейд хадгалж байсан 5000 орчим үзмэр болон бусад соёлын дурсгалт зүйлсийг МАН-аас төрийн ямар нэгэн байгууллагад хүлээлгэн өгөөгүй билээ.
Мөн тус музейд хадгалж байсан үзмэрүүдийн ерөнхий бүртгэл хаана байгаа нь тодорхойгүй. Энэ нь, музейн үзмэр, соёлын дурсгалт зүйлсэд хайхрамжгүй хандан үрэгдүүлсэн байж болзошгүй гэж үзэхэд хүргэж буй В.И.Лениний музейг хүлээж авах ажлын хэсгийн ахлагч ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл ярьсан юм.  
Тиймээс музейн үзмэрийг алга болгосон эсэх, музейн ерөнхий бүртгэлийн дэвтэрийг санаатайгаар нуун дарагдуулсан эсвэл үрэгдүүлсэн үү гэдгийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн долдугаар зүйлийн 1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна”, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг сурталчлах, судалгаа, шинжилгээ, сургалт явуулах зориулалтаар ашиглана” гэж заасан байдаг. Эдгээр хуулийн дагуу В.И.Лениний музейд хадгалж байсан үзмэрүүдийг ССАЖЯ хадгалж хамгаалах шаардлагатай тул  ийнхүү үзмэрүүдийг буцаан цуглуулах ажлыг эхлүүлсэн байна.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
МАН-ын нэг албаны дарга Н.Дэмбэрэл гэж хүн саяхан ярилцлага өгсөн байналээ,тэр их том өвгөр хүн бүгдийг мэдэж байгаа байлгүй түүнээс асуухад зүгээр юм билээдээ.
ene saihan muzei odoo arai denduu bolson bnlee dorigo gehshig hachin bar bolj bgn ni bishuuu
гарчгаа засахгүй бол музейн үзмэрийг яамнаас нэхэж байгаам шиг уншигдаж байна шүү
энэ нөхдүүд болмоор юм аа эхлээд авах гээд одоо болохоор үзмэр хаана байна гээд цагдаад өгдөг гэнээ ха ха
Хамгийн их уншсан