Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
”Uvertura” хамтлаг Жамаас дуугаа дүрсжүүлжээ
Нартад хоёрхон үнэн байдаг болохоор
Ирж мэндлэх, буцаж төгсөх тавилантай шүү
Хоёрхон үнэн байдаг жамаас зугтах гээд яах вэ?
Үнэнд сөгдөж, сайханд ойрхон явъя даа... хэмээн гарцаагүй үнэнг дуулсан хамтлаг бол "Uvertura" юм. "Өнө мөнх орон", "Дөрвөн цагийн тал", "Халуун элгэн нутаг" зэрэг хит дуугаараа та бидний сонорыг мялаасан тус хамтлаг ээлжит бүтээлээ буюу "Жамаас..." дуугаа дүрсжүүлсэн байна. "Удиртгал" цомогт багтсан уг дууны үгийг Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, аяыг МУГЖ та бидэнд Том Жагаа нэрээрээ танигдсан н.Жаргалсайхан хийжээ. Хөгжмийн найруулгыг тус хамтлагийн продюссер, "Анир" студийн захирал хөгжмийн найруулагч, СТА Б.Алтанхуяг хийжээ.
Харин клипний ажлыг "Анд" энтертаймент хийж байгаа . Шинэлэг содон өнгө аясыг бүтээл болгоноороо илэрхийлж чаддаг тус хамтлагийн "Жамаас..." дуу ч мөн өвөрмөц болсон байгаа. Тухайлбал клипний бүжигт "Улаанбаатар" чуулгын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээр оролцож, өнгө нэмсэн юм. Бүжгийн дэглэлтийг тус чуулгын бүжиг ангийн дарга, бүжиг дэглээч н.Энхгэрэл, тайз заслыг А.Аюушжав хийсэн байна.
Дашрамд дуулгахад тус хамтлаг ардын урлагийн этник "Хөсөгтөн" хамтлагтай бүтээл туурвиж байгаа гэнэ.












0 Сэтгэгдэл
eldev yri tatlaa tutlee gargaad bdaggui tsever uran buteeldee anhaarlaa handuuldag ene hamtlagiinhand amjilt husey uragshaa
uneheer unen ugtei saihan duu bolson bna lee
Хамгийн их уншсан