МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Д.ГАНХУЯГ: “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” “ЧАЛКО”-Д 186 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТЭЙ
Уул уурхайн салбарт нүүрс хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн. Манай улс өнгөрсөн онд 31.1 сая тонн нүүрс олборлосны 20.5 сая тонныг нь экспортолж, улсын төсөвт 828.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар нүүрсний зах зээлд 60 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байгаа аж. Гэвч “Эрдэнэс Таван толгой”-н үйл ажиллагаа зогсонги байдалд ороод буй. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодрууллаа.
-”Эрдэнэс Таван толгой”-н уурхайн үйл ажиллагаа ямар төвшинд байна вэ. Иргэд 1072 хувьцаагаа эргэлтэд оруулах гээд хүлээгээд байна?
-”Эрдэнэс Таван толгой” өнөөгийн ийм байдалд хүрээд байгаа нь “Чалко” компанитай хийсэн гэрээтэй холбоотой. Мөн сонгуулийн амлалтаас болж иргэн бүрт бэлэн мөнгө буюу сар бүр 21 мянган төгрөг тараасан. Өөрөөр хэлбэл, 350 сая ам.долларыг “Чалко” компаниас авч, 65 хувийг нь 21 мянга нэрээр иргэдэд өгсөн юм. Үүнээс болж “Эрдэнэс Таван толгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал удаашралтай байна. Хоёрдугаарт, өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар байгуулагдах үед дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан. Одоо ч муу байна. Тиймээс Засгийн газраас “Эрдэнэс-Таван толгой”-н үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж байгаа. Бид худалдан авагчийн өрсөлдөөн бий болгох шаардлагатай учир төмөр зам тавих хэрэгтэй байгаа. Тиймээс Зам тээврийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, төмөр замын ажилд оролцох компаниудынхаа эхний шалгаруулалтыг хийсэн. 20 гаруй аж ахуйн нэгж оролцох саналаа ирүүлсэн. Гэрээ хэлэлцээр шийдэгдсэний дараа Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулна. Төмөр зам Таван толгой хоёрыг салгаж авч үзэх ёстой. Төмөр зам тавигдсанаар урд болон гуравдагч хөрш рүү ямар хэмжээтэй нүүрс экспортлох нь тодорхой болно. Ингэснээр Монголын коксжих нүүрс дэлхийн зах зээлд боломжийн үнээр худалдаалагдах юм. 2015 онд багтаагаад “Эрдэнэс Таван толгой”-д шинээр IPO хийх зорилготой ажиллаж байна. Энэ үед иргэдэд өгсөн 1072 хувьцаа буюу 933 мянган төгрөг бус 1.5-2 сая төгрөгөөр худалдах боломж бүрдэх учиртай. Гэхдээ яг одоогийн байдлаар өртэй байгаа, урд хөршөөс өөр орон руу гаргах боломжгүй, хямдхан гаргаж байгаа гээд нөхцөл байдал амаргүй байгаа шүү дээ.
-Таван толгойн Баруун цанхид хэчнээн төгрөгийн санхүүжилт хийсэн бэ. Цаашид хэчнээн төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэс Таван толгой”-д өгөх вэ. Хувьцааг нь аж ахуйн нэгжүүдэд худалдсан. Тэр мөнгө юу болсон бэ?
-Баруун цанхийг нээсэн ч бид одоогоор нүүрсээ урд хөршөөс өөр газарт гаргах боломжгүй. Мөн “Чалко”-тай хийсэн гэрээг өөрчлөөгүй байгаа нь асуудал болж байна. Өөрөөр хэлбэл, “Чалко” төрийн өмчит компани учраас “Нүүрсээ өг” гээд биднээс авч байна. 186 сая ам.долларын зээл дутуу байна. Бид нүүрсээ дахиад гаргавал 50-60 сая ам.долларын алдагдал хүлээнэ. Гэрээний асуудлыг шийдчихвэл бүх зүйлийг шийдэх боломж бий. Тиймээс энэ талаар ирэх долоо хоногт Засгийн газар дээр нэлээд эрчимтэй ажиллана. Аж ахуйн нэгжүүдээс 27 орчим тэрбум төгрөг төвлөрсөн байгаа.
Уул уурхайн салбарт нүүрс хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн. Манай улс өнгөрсөн онд 31.1 сая тонн нүүрс олборлосны 20.5 сая тонныг нь экспортолж, улсын төсөвт 828.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар нүүрсний зах зээлд 60 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байгаа аж. Гэвч “Эрдэнэс Таван толгой”-н үйл ажиллагаа зогсонги байдалд ороод буй. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодрууллаа. -”Эрдэнэс Таван толгой”-н уурхайн үйл ажиллагаа ямар төвшинд байна вэ. Иргэд 1072 хувьцаагаа эргэлтэд оруулах гээд хүлээгээд байна?
-”Эрдэнэс Таван толгой” өнөөгийн ийм байдалд хүрээд байгаа нь “Чалко” компанитай хийсэн гэрээтэй холбоотой. Мөн сонгуулийн амлалтаас болж иргэн бүрт бэлэн мөнгө буюу сар бүр 21 мянган төгрөг тараасан. Өөрөөр хэлбэл, 350 сая ам.долларыг “Чалко” компаниас авч, 65 хувийг нь 21 мянга нэрээр иргэдэд өгсөн юм. Үүнээс болж “Эрдэнэс Таван толгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал удаашралтай байна. Хоёрдугаарт, өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар байгуулагдах үед дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан. Одоо ч муу байна. Тиймээс Засгийн газраас “Эрдэнэс-Таван толгой”-н үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж байгаа. Бид худалдан авагчийн өрсөлдөөн бий болгох шаардлагатай учир төмөр зам тавих хэрэгтэй байгаа. Тиймээс Зам тээврийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, төмөр замын ажилд оролцох компаниудынхаа эхний шалгаруулалтыг хийсэн. 20 гаруй аж ахуйн нэгж оролцох саналаа ирүүлсэн. Гэрээ хэлэлцээр шийдэгдсэний дараа Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулна. Төмөр зам Таван толгой хоёрыг салгаж авч үзэх ёстой. Төмөр зам тавигдсанаар урд болон гуравдагч хөрш рүү ямар хэмжээтэй нүүрс экспортлох нь тодорхой болно. Ингэснээр Монголын коксжих нүүрс дэлхийн зах зээлд боломжийн үнээр худалдаалагдах юм. 2015 онд багтаагаад “Эрдэнэс Таван толгой”-д шинээр IPO хийх зорилготой ажиллаж байна. Энэ үед иргэдэд өгсөн 1072 хувьцаа буюу 933 мянган төгрөг бус 1.5-2 сая төгрөгөөр худалдах боломж бүрдэх учиртай. Гэхдээ яг одоогийн байдлаар өртэй байгаа, урд хөршөөс өөр орон руу гаргах боломжгүй, хямдхан гаргаж байгаа гээд нөхцөл байдал амаргүй байгаа шүү дээ.
-Таван толгойн Баруун цанхид хэчнээн төгрөгийн санхүүжилт хийсэн бэ. Цаашид хэчнээн төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэс Таван толгой”-д өгөх вэ. Хувьцааг нь аж ахуйн нэгжүүдэд худалдсан. Тэр мөнгө юу болсон бэ?
-Баруун цанхийг нээсэн ч бид одоогоор нүүрсээ урд хөршөөс өөр газарт гаргах боломжгүй. Мөн “Чалко”-тай хийсэн гэрээг өөрчлөөгүй байгаа нь асуудал болж байна. Өөрөөр хэлбэл, “Чалко” төрийн өмчит компани учраас “Нүүрсээ өг” гээд биднээс авч байна. 186 сая ам.долларын зээл дутуу байна. Бид нүүрсээ дахиад гаргавал 50-60 сая ам.долларын алдагдал хүлээнэ. Гэрээний асуудлыг шийдчихвэл бүх зүйлийг шийдэх боломж бий. Тиймээс энэ талаар ирэх долоо хоногт Засгийн газар дээр нэлээд эрчимтэй ажиллана. Аж ахуйн нэгжүүдээс 27 орчим тэрбум төгрөг төвлөрсөн байгаа.
С.Заяа
0 Сэтгэгдэл























