Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Сэргээн засварлаад, үзэсгэлэнгийн хойморьт...

ССАЖЯ-ны харьяа Соёлын өвийн төв АНУ-ын Элчин сай­дын яамны дэргэдэх “Элчин сайдын нэрэмжит сан”-гийн дэмжлэгтэйгээр “Галын гэмтэлтэй уран зургийн сэр­гээн засварлалт” төслийг 2011 оны аравдугаар сараас эхлэн 18 сарын хугацаатайгаар хэрэг­жүүлж дууслаа.

Энэхүү төслийн гол зо­рил­го 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн олон нийтийг хамарсан үймээний үеэр мөн 2009 оны тавдугаар сарын 19-ний өдөр Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгийн өрөөнд гарсан галын улмаас шатаж гэмтэн, утаа тортгонд бохирдсон уран зургийг цэвэрлэх, сэргээн засварлах ажилд шаардлагатай бодис, тоног төхөөрөмжийг худалдаж авах, мэргэжилтэн бэлт­гэх явдал байсан юм. Уран зургийн галерейд өчиг­дөр “Галын гэмтэлтэй уран зургийн сэргээн засварлалт” төслийн үр дүнг олон нийтэд дэлгэн харуулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд  сэр­гээн засварлагдсан 24 зургийг дэлгэн  ямар ч үнэ төлбөргүйгээр олны хүртээл болж байгаа юм.  Энэ сарын 05-ныг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэнд тухлан саатаарай.

Мөн төслийн хүрээнд хал­даг ширээ, цавуу, бодис хэ­рэг­лэг­дэхүүн ашиглан галын гэм­тэлтэй уран зургийг сэр­гээн засварлах сургалт, дад­лага ажлыг Соёлын өвийн тө­вийн Соёлын өвийг хам­гаалах, сэргээн засварлах хэлт­сийн уран зургийн сэргээн засварлагчидад зориулан өн­гөр­сөн оны тавдугаар сарын 14-18-нд АНУ-ын Вилляамстауны уран зу­раг сэргээн засварлах төв, Ат­лантагийн уран зураг сэргээн зас­варлах төвийн сэргээн зас­варлагчидтай хамтран зохион байгуулсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан