Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Миний дуу-Миний аз жаргал

“Дуу бол миний хувьд хүний сэтгэлд хүрэх хамгийн дөт зам” Ү.Хүрэлбаатар

Дууны яруу найргаар дагнан бичдэг. Түүний шүлгийг нь туурвисан 360 гаруй дуу нь дуулагджээ.  Голдуу рок, поп дууны шүлэг бичдэг. Зохиолын дуу ч бас бий. Хөгжмийн зохиолч Л. Балхжав, Г.Жаргалсайхан, Ц.Чулуунбат, Б.Цэрэндондов болон Н.Жанцанноров, Б.Шарав, Т.Баттөмөр зэрэг олон хөгжмийн зохиолчидтой хамтран уран бүтээл туурвидаг. Дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, С.Сэрчмаа, Д.Жаргалсайхан, Ц.Оюунцэцэг, Ж.Алтанцэцэг, Х.Болормаа, Ч.Амаржаргал болон Камертон, Харанга, Хурд, Номин талст, Сүнс, Free Zone, Киви зэрэг дуучид, хамтлагийн урын сангийн хамгийн шилдэг бүтээлүүд нь Ү.Хүрэлбаатарын дуунууд байдаг. Ер нь түүний дууг дуулаагүй монголын рок, поп дуучид бараг байхгүй гэж хэлж болно.

2013.04.12-13-ний өдрүүдэд UB Palace-ийн концертийн их танхим тоглох Үржингийн Хүрэлбаатарын “Миний дуу-миний аз жаргал” талархлын  тоглолт нь монгол эх орноо хайрлахын учир утгыг хүмүүн заяа, хайр дурлал, элбэрэл энэрэл, төрлөх нутаг, түмэн олны хүндлэлд мөргөн биширч бичсэн бүтээлүүдээс бүрдэх юм.  Тоглолт нь бүхэлдээ монгол хүний төрөлх ариун сэтгэл, бахархал, омогшил, эрч хүчийг сэрээж, байгаль орчин, нийгмийн бухимдал, хүмүүн хоорондын харилцааг ариусган зөөллөхөд чиглэгдэж байна. 

Тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцээеэ, Гавъяат жүжигчин  Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Х.Төмөрбаатар, Ц.Чулуунбат, Г.Жаргалсайхан, Ч.Бат-Эрдэнэ, С.Ганзориг, Х.Болормаа, Б.Дашдондог, Ж. Алтанцэцэг, Ч. Амаржаргал, дуучин Х. Лхагвасүрэн, Б.Чинбат, Т.Дэлгэрмөрөн, С. Сэрчмаа, Н.Энхбат, Х.Батмэнд, Н.Туяа, Р.Жаргалсайхан, Л.Ган-Эрдэнэ, А.Хаянхярваа, Го.Сэргэлэн, Ц.Хурцбат, Х.Сумала, BX, Маралжингоо, Э.Болор-Уянга болонХаранга, Хурд, Камертон, Sweetymotion хамтлаг зэрэг энэ цагийн шилдэг уран бүтээлчид оролцоно. Тоглолтын зөвлөхөөр  МУГЖ, Төрийн шагналт, Д.Сосорбарам,“New Star” студийн гүйцэтгэх захирал С.Мандах, СГЗ яруу найрагч Ш.Гүрбазар нар ажиллаж байна.

Эрдэмтэн зохиолч Үржингийн Хүрэлбаатарын дотоод сэтгэлийн ертөнцийн дуун эгшиглэн болсон энэхүү уран бүтээлийн талархлын тоглолт монголын дууны урлагийн энэ цагийн шилдэг төлөөлөгчдийн чуулбар болон Танд хүрэх болно.

 “Миний дуу миний аз жаргал” талархлын тоглолтод тавтай морилно уу.

 ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан