Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
81650 хүүхэд аюултай орчинд хүмүүжиж байна

-Яамдуудын хамтын ажиллагааны доголдол юунд хүргэх бол-

Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэгийн хана, тааз нурсан учраас өнгөрсөн долоо хоногт үйл ажиллагааг нь түр зогсоосон. Тус цэцэрлэгийн барилга 1968 онд анх 100 хүүхдийн хүчин чадалтай ашиглалтад орсон ч одоогоор 170 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Гэхдээ хамгийн гол нь ашиглалтад орсноос нь хойш ганцхан удаа буюу 2007 онд 10 сая төгрөгийн засвар хийжээ. Гэхдээ ийм барилга ганцаар тоологдохгүй. Улсын хэмжээнд энэ мэт урт настай, барилгын чанар, стандарт алдагдсан, нураах шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй 51 цэцэрлэг, 27 сургууль үйл ажиллагаа явуулсаар байна. Ийм аюултай орчинд өнөөдрийн байдлаар 81,650 хүүхэд сурч, хүмүүжиж байгаа судалгаа ч гарчээ. Гэхдээ сургууль цэцэрлэгийн хүчин чадал хүрэлцээгүй ажиллаж байгаа цагт барилгын асуудлаас болоод сурагчдаа цааш гэх аргагүй. Энэ асуудлыг мэргэжлийн байгууллага шалгаж илрүүлдэг ч бас л үйл ажиллагааг нь зогсоож чаддаггүй. Тэдгээр зөрчилтэй сургууль, цэцэрлэгийн үүдийг хааснаар олон зуун хүүхдүүд гэрээр хүмүүжих хэрэг гарна. Бага насны хүүхэд сургууль, цэцэрлэгийн амралтаараа ихэвчлэн осол аваарт өртөж, амь насаа алддаг гэсэн тоо баримттай судалгаа ч бий. Мөн хүүхдүүд сурч боловсрох эрхээ эдлэх үүднээс заавал цэцэрлэгт хүмүүжиж, сургуульд боловсрох ёстой. Гэхдээ энэ хар бараан зүйлийг бага ч гэсэн цайруулсан мэдээ бий. Шинэчлэлийн Засгийн газар, БШУЯ-наас ирэх дөрвөн жилд нийт 443 цэцэрлэг шинээр барьж, ашиглалтын хугацаа хэтэрсэн 210 цэцэрлэгийг шинэчлэх зорилго тавьсан ч энэ хугацаанд яамны төлөвлөгөө ёсоор шинээр барьсан болон шинэчилж зассан нэг ч цэцэрлэг үгүй байна.

БШУЯ энэ бүх судалгаа, хэрэгцээ шаардлагыг намар ажил эхлэхэд л Засгийн газарт танилцуулсан ч өнөөдрийг хүртэл хөрөнгө, санхүү нь шийдэгдээгүй гэнэ. Энэ тухай яамны холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Эдийн засгийн хөгжлийн яам сургууль цэцэрлэг шинээр барих асуудлыг нарийвчилж судална гээд гурван сар хүлээлгэж байна” гэсэн хариу өгсөн юм. Судалгааны дагуу шинээр барих болон шинэчилж сайжруулах 653 цэцэрлэг, 342 сургуульд нийт нэг их наяд 700 тэрбум төгрөг шаардлагатай юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан