Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Алмазны хаягдсан уурхай ”Мир”

"Мир" нь Сибирийн дорнод хэсэгт оршдог Мирный нэртэй хотын хажууд байрладаг алмазны хаягдсан уурхай юм. 2004 онд уурхайг хаах үед гүн нь 525 метр, диаметр нь 1200 метр байсан. Хэмээгээрээ дэлхийд хоёрдугаарт ордог. Асар том хэмжээтэй болохоор тойрсон агаарын үзэгдлүүд ч нүсэр.

Жишээлэхэд, карьерийн доош чиглэсэн агаарын урсгал асар хүчтэй болохоор дээгүүр нь нисч гарах гэсэн нисдэг тэргүүдийг сороод авчихдаг хүчтэй. Ийм хэрэг хэд хэд гарсан болохоор нисдэг тэргийг "Мир"-ийн дээгүүр нисэхийг
хориглодог.


Олборлолтыг тэртээ 1957 онд эхлүүлжээ. Энэ нутагт Сибирийн өвөл долоон сар үргэлжилдэг болохоор хөрс нэвт хөлдөн төмөр шиг хатуу болдог. Зундаа мөнхийн цэвдэг нь гэсч цул шавар шавхай болно. Тиймээс олборлосон хүдрийн боловсруулах үйлдвэрийг арай өөр тохиромжтой газар, уурхайгаас 20-кмийн зайнд барьсан аж. Өвөлдөө ямаршуу хүйтэн болдог байсныг багцаалах нэг жишээ татъя.

Мирныи хотын орчим зарим өвөл хэт хүйтэрснээс дугуй резин, хөдөлгүүрийн ган төмөр хэт хөрөлтийг дийлэлгүй буратч унадаг, моторын тос нь ус шиг л юу ч үгүй хөлддөг байжээ.

Дотор нь ажиллаж байгаа техникийг хөлдөөхгүй тулд шөнөдөө карьерийг бүтээж хонодог байжээ. Ид ашиглагдаж байх үедээ жил болгон 10 сая карат алмаз гаргаж авдаг, тэдгээрийн 20 хувь нь харьцангуй өндөр чанартай байдаг байж. Энэ байдал нь тухайн үед өндөр чанартай алмазыг дэлхийн хэмжээнд нийлүүлдэг байсан Өмнөд Африкийн «De Beers» компанийг ихэд түгшээдэг байжээ. Учир нь тэд алзамын үнийг унахагүйн тулд Оросоос дэлхийн зах зээл дээр нийлүүлэгдсэн өндөр чанартай алмазыг худалдан авдаг байса аж. Гэтэл жил ирэх тусам Оросоос нийлүүлж байгаа өндөр чанартай алмазын хэмжээ, өөрөөр хэлбэл тэдний худалдаж авдаг хэмжээ нь нэмэгдээд байдаг байв.

Гэтэл тэдний хийсэн тооцоогоор 1970-аад онд "Мир"-ээс олборлох хэмжээ жил ирэх тусам багассаар байх ёстой атал Оросууд жил ирэх тусам улам нэмэгдүүлээд байсан нь хамгийн гайхалтай байжээ. Иймд 1976 оны үед «De Beers» компани нь "Мир" уурхайг үзэх зөвшөөрөл хүсчээ. Оросууд зөвшөөрөл өгсөн ч виз уурхай руу очихыг ажлыг зохион байгуулах гэж удсаар уурхайд ирэх үед виз нь дуусч байсан тул "Мир"-ийг ердөө 20 минутын хугацаатай үзэж сонирхсон байдаг.

Зөвлөлтийг задран унасны дараагаар 1990-ээд онд нутгийн хэдэн жижиг компаниуд олборлолт явуулж байгаад 2004 онд бүрмөсөн хаажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан