Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“LG Electronics” нумарсан дэлгэцтэй зурагт гаргалаа

Дэлхийд анх удаагаа нумарсан “OLED” дэлгэц бүхий зурагтыг худалдаанд гаргаж эхэлснээ “LG Electronics” албан ёсоор мэдэгдлээ. “OLED” буюу органик гэрлийн диодуудыг ашигласнаар зурагтын дэлгэцийг илүү нимгэн, илүү уян болгож чаджээ. Энэ зурагт нь одоохондоо зөвхөн Өмнөд Солонгост л зарагдана. 140 см-ийн диаметртэй “LG 55EA9800” зурагтын дэлгэцийн зузаан нь ердөө таван мм, хүнд нь 17 кг, үнэ нь 13,5 мянган ам.доллар.

Шинэ бүтээгдэхүүн зах зээл гаргаж байгаатай холбогдуулан тус компаниас мэдэгдэл хийхдээ “”Бид энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд таван жилийн турш шинжлэх ухааны эрэл хайгуул хийсэн юм. Дэлгэцийг нумруулж өгснөөр гадаргуу нь бүхэлдээ үзэгчээс адил зайтай болж, дүрсний элдэв гажуудал үүсэхээс сэргийлнэ” гэжээ.

Энэ оны нэгдүгээр сард “Samsung” нь мөн л нумарсан дэлгэцтэй зурагтаа санал болгож байсан ч “LG Electronics”-ийн бүтээгдэхүүн ийнхүү хамгийн эхэлж зах зээл дээр гарч байгаа аж.

“OLED” технологи нь органик гаралтай гэрэл тусгаарлагч диод ашиглах замаар хосгүй нимгэн, уян дэлгэц бүтээх боломжийг шинээр нээж өгсөн юм. Үүний дээр “OLED” цахилгаан хэмнэлтээрээ нь плазм ба шингэн талст дэлгэцээс илүү. Тиймээс энэ технологийг шингэн талстат дэлгэцийн дараагийн үеийн хамийн ирээдүйтэй технологи гэж үзээд байгаа юм. Хэмжээгээр арай бага “OLED” дэлгэцүүд бүр өмнө нь худалдаанд гарсан бөгөөд “Samsung” гар утасныхаа дэлгэцэнд, “Sony” нь электрон тоглоомууддаа ашиглаж байгаа.

“OLED” технологитой өрсөлдөн гарч ирсэн өөр нэг технологи нь шингэн талстад дэлгэцүүдэд зориулагдсан “Ultra HD”  шинэ стандарт юм. Энэ технологийн тусламжтайгаар найман сая пикселийн шийдэлтэй дэлгэц гаргах авч болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан