“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
“Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
8,4 сая тонн нүүрс олборлож, талыг нь экспортолжээ
Уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн гол тулгуур болоод буй билээ. Ингээд тус салбарын зарим статистик мэдээллийг сонирхож үзье. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын төсөвт уул уурхайн салбараас 12 тэрбум төгрөг оржээ. Энэ нь төлөвлөсөн орлогын 27.5 хувийг бүрдүүлээд буй аж. Уул уурхайн салбар өнгөрсөн онд ДНБ-ий 18.6 хувийг үйлдвэрлэсэн тооцоо бий. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр энэ оны эхний улирлын байдлаар аж үйлдвэрлэлийн 61.5 хувийг уул уурхайн үйлдвэрлэл эзэлж буй ажээ. Жишээлбэл 35 хувийн агуулгад шилжүүлсэн зэсийн баяжмал 82.4, хайлуур жоншны баяжмал 11.9, төмрийн хүдэр 501, цайрын баяжмал 30 мянган тонныг үйлдвэрлэсэн байна. Мөн 1.5 тонн гаруй алт, молибдены баяжмал 956 тоннд хүрчээ. Нүүрс манай улсын төсвийн гол орлого олдог салбар болсон. Өнөөдөр үнэ ханш нь унаж экспорт буураад байгаа. Гэвч энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 8.4 сая тонн гаруй нүүрс олборлов. Үүний 4.4 сая гаруй тонныг нь экспортолжээ.
Уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн гол тулгуур болоод буй билээ. Ингээд тус салбарын зарим статистик мэдээллийг сонирхож үзье. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын төсөвт уул уурхайн салбараас 12 тэрбум төгрөг оржээ. Энэ нь төлөвлөсөн орлогын 27.5 хувийг бүрдүүлээд буй аж. Уул уурхайн салбар өнгөрсөн онд ДНБ-ий 18.6 хувийг үйлдвэрлэсэн тооцоо бий. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр энэ оны эхний улирлын байдлаар аж үйлдвэрлэлийн 61.5 хувийг уул уурхайн үйлдвэрлэл эзэлж буй ажээ. Жишээлбэл 35 хувийн агуулгад шилжүүлсэн зэсийн баяжмал 82.4, хайлуур жоншны баяжмал 11.9, төмрийн хүдэр 501, цайрын баяжмал 30 мянган тонныг үйлдвэрлэсэн байна. Мөн 1.5 тонн гаруй алт, молибдены баяжмал 956 тоннд хүрчээ. Нүүрс манай улсын төсвийн гол орлого олдог салбар болсон. Өнөөдөр үнэ ханш нь унаж экспорт буураад байгаа. Гэвч энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 8.4 сая тонн гаруй нүүрс олборлов. Үүний 4.4 сая гаруй тонныг нь экспортолжээ. Т.Жанцан
0 Сэтгэгдэл
























