Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив
Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна
Заан тугалаа цөөвөр чононоос хамгаалсан нь

Америкийн 47 настай гэрэл зурагчин Жаеш Мехта нэг удаа Ботсваны Чобегийн Үндэсний хүрээлэнд явж байгаад нэгэн гайхамшигт үйл явдлын гэрч болж зургийг нь авчээ. Зааны сүрэг явж байтал цөөвөр хэсэг цөөвөр чоно нэг жижигхэн тугалыг нь барьчих санаатай дайрсан. “Бид зааны чанга хашгирахыг сонссон. Харахнаа 12-14 цөөвөр цоно найман заантай сүргийг бүслээд дайрч байсан” гэж тэр дараа нь ярьжээ.

“Зааны сүрэгт хоёр том заан, хэд хэдэн өсвөр насны заан, төрөөд хэдхэн хонож байгаа болов уу гэмээр бүр жижигхэн тугал байсан. Мэдээж цөөвөр чонын сүрэг түүнийг л ижлээс нь салгаад авчих санаатай байлаа. Тугал ч бас шархадсан, гэхдээ хөл дээрээ тогтож байсан. Заанууд тугалаа хамгаалж бут тойруулан хориглосон. Тугал ч эхийнхээ дэргэд хоргодож, бусад заан чононуудтай тулалдсан. Гэтэл нэг том заан ирсэн нь тугалын эцэг байсан байх. Тэр шууд л чонын сүрэг рүү дайрч хөл, соёогоороо чоныг гэмтээчих гэж оролдож байсан. Заанууд замаараа явах гэсэн ч нэгэнт цусны үнэр авсан чононууд дахин дахин дайраад л байлаа. Тулаан цаг хэртэй үргэлжилж эцэст нь чононууд зугтаасан даа” гэж ярьсан байна.

“Энэ бол үнэхээр гайхамшигтай үйл явдал байлаа. Амьтан амьдралын төлөө, үр зулзаганыхаа төлөө тийм эрэлхэг байдгийг нүдээр үзэж, хальсанд буулгаж авсан минь аз” гэж Жаеш Мехта ярьжээ.

0 Сэтгэгдэл