“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
“Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Оюу толгой компанийн усны эх үүсвэрийг өнөөдрөөс хаана
Оюу толгой компанийн уурхайд ашиглагдах усны эх үүсвэрийг өнөөдрөөс хаахаар болсон байна. Учир нь, 2012 онд УИХ-аас “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийг батлан гаргаж уул уурхайн компаниудын ус ашиглах төлбөрийн хэмжээг тогтоосон. Гэтэл хууль хэрэгжээд жил гаруй хугацаа өнгөрсөн боловч Өмнөговь аймагт уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниуд болох “Оюутолгой” ХХК, “Энержи ресурс” ХХК зэрэг нь ашигласан усныхаа төлбөрийг төлөлгүй өдийг хүрчээ. Өнгөрсөн сард аймгийн Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Р.Сэддоржоор ахлуулсан ажлын хэсэг эдгээр уурхайн үйл ажиллагаатай танилцахдаа усны нөөц ашигласны төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулж байх үүрэг өгсөн боловч “Оюу толгой” ХХК өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй хэвээр байгаа гэнэ. Тиймээс хуулийн хэрэгжилтийн дагуу орон нутгаас шийдвэр гаргаж Оюу толгойн уурхайд ашиглагдах усны эх үүсвэрийг өнөөдрөөс эхлэн хаахаар болсон гэдгийг эх сурвалж өгүүлэв. Тус компанийн хувьд 2012 оны болон 2013 оны 1,2-р улирлын төлбөрт 2.9 тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой аж. Өөрөөр хэлбэл усны хэрэглээний нэг литр тутамд 1.42 төгрөг төлөх ёстой байдаг байна. Харин иргэд 1 литр усыг 1-3 төгрөгөөр худалдан авч хэрэглэдэг бөгөөд хэрэглэсэн усны төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд усны хэрэглээг нь хаах тогтолцоо манай улсад бий. Гэтэл иргэдийн усны хэрэглээний үнээс хоёр дахин хямд төлбөр төлөх ёстой “Оюу толгой” ХХК нь хууль зөрчиж, байгалийн үнэт эрдэнэ усыг ямар ч үнэ төлбөргүй ашиглаж байгаа нь ийнхүү шийдвэр гаргахад хүргэсэн гэдгийг ч тэд хэлсэн юм.
Лайк бүр усгүй болхоос өмнө хаагаад ав.
Оюу толгой компанийн уурхайд ашиглагдах усны эх үүсвэрийг өнөөдрөөс хаахаар болсон байна. Учир нь, 2012 онд УИХ-аас “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийг батлан гаргаж уул уурхайн компаниудын ус ашиглах төлбөрийн хэмжээг тогтоосон. Гэтэл хууль хэрэгжээд жил гаруй хугацаа өнгөрсөн боловч Өмнөговь аймагт уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниуд болох “Оюутолгой” ХХК, “Энержи ресурс” ХХК зэрэг нь ашигласан усныхаа төлбөрийг төлөлгүй өдийг хүрчээ. Өнгөрсөн сард аймгийн Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Р.Сэддоржоор ахлуулсан ажлын хэсэг эдгээр уурхайн үйл ажиллагаатай танилцахдаа усны нөөц ашигласны төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулж байх үүрэг өгсөн боловч “Оюу толгой” ХХК өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй хэвээр байгаа гэнэ. Тиймээс хуулийн хэрэгжилтийн дагуу орон нутгаас шийдвэр гаргаж Оюу толгойн уурхайд ашиглагдах усны эх үүсвэрийг өнөөдрөөс эхлэн хаахаар болсон гэдгийг эх сурвалж өгүүлэв. Тус компанийн хувьд 2012 оны болон 2013 оны 1,2-р улирлын төлбөрт 2.9 тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой аж. Өөрөөр хэлбэл усны хэрэглээний нэг литр тутамд 1.42 төгрөг төлөх ёстой байдаг байна. Харин иргэд 1 литр усыг 1-3 төгрөгөөр худалдан авч хэрэглэдэг бөгөөд хэрэглэсэн усны төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд усны хэрэглээг нь хаах тогтолцоо манай улсад бий. Гэтэл иргэдийн усны хэрэглээний үнээс хоёр дахин хямд төлбөр төлөх ёстой “Оюу толгой” ХХК нь хууль зөрчиж, байгалийн үнэт эрдэнэ усыг ямар ч үнэ төлбөргүй ашиглаж байгаа нь ийнхүү шийдвэр гаргахад хүргэсэн гэдгийг ч тэд хэлсэн юм. Д.Намнан
0 Сэтгэгдэл
zulaa
usaa hereglj l bga shdee
2013.05.31
2013.05.24
























