Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив
Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна
H&M бусад брэндийг хуулбарласан уу

Хувцас загварын H&M брэнд хамгийн сүүлд гаргасан “The New Mix” хаврын коллекцдоо бусад томоохон брэндийн загварыг хуулбарласан гэдэг шүүмжлэлд өртөөд байна. Тухайлбал “Balenciaga”-гийн 2013 оны хаврын коллекцдоо багтаасан 1535 ам.долларын үнэтэй цагаан цээживчтэй ижил загварын H&M 19.95 ам.доллараар санал болгож байна. Энэхүү загварыг жүжигчин Кристен Стюарт өмссөний дараа нэлээд эрэлт ихтэй загвар болж байсан юм. H&M үүнээс гадна тэр бүр хүн авч чадахааргүй үнэтэй “Celine” брэндийн даашинзтай төстэй шинэ загвар гаргаж, 24,95 ам.доллараар худалдаалж байна. Эх загвар нь материалынхаа сонголтоос шалтгаалан 2900-3250 ам.доллараар зарагддаг аж.

Түүнчлэн “Kenzo”-гийн барын зураг бүхий 255 ам.долларын үнэтэй цамцтай төстэй загварыг 40 ам.доллараар санал болгож байна. Ийнхүү загварын тансаг брэндүүдийн шинэ загвараас санаа авсан бараа бүтээгдэхүүнийг эх загвараас нь хэд дахин хямд үнээр нь борлуулж буйг дизайнерууд, мэргэжилтнүүд таагүйгээр хүлээж авч, шүүмжилсээр байгаа ч дундаж хэрэглэгчдийн хувьд “Энэ бол шүүмжлэх зүйл биш. Загварын ертөнц хэзээнээс л ийм байж ирсэн. Дундаж орлоготой хүмүүс ч бас загвар сайтай хувцас өмсөх хэрэгтэй” хэмээн H&M-ийн үйлдлийг өмгөөлж байна.

Хамгийн хямд брэндүүдийн нэгд тооцогдох H&M-ийн хувцас хэрэглэлүүд Zara-гаас гэхэд 60 хувь хямд байдаг ч өөрийн хүчтэй өрсөлдөгч “Forever 21”-ээс арай үнэтэй байгаа нь байр сууриа хадгалахад бэрхшээл учруулж байгаа юм.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл