Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
“Петро Чайна Дачин тамсаг” компанийн монгол ажилчдад анхаарал хандуулахыг хүсэв
Дорнод аймгийн Халхгол суманд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин тамсаг” компанийн монгол ажилчид ажил хаяад хоёр хонож байгаа билээ. Тэгвэл Дорнод аймгаас УИХ-д иргэдийг төлөөлж буй гишүүн Х.Болорчулуун дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Дорнод аймгийн иргэд түүнд хандаж, үүсээд байгаа нөхцөл байдалд анхаарал хандуулахыг хүссэн байна.
Ажил хаясан ажилчдын хувьд хоёр шаардлага тавьж байгаа аж. Нэгдүгээрт, цалин хөлсийг нэмэгдүүл, хоёрдугаарт, үргэлжилсэн ажлын хоног багасгахыг шаардаж байгаа гэнэ. Монгол ажилчид 40 хоног ажиллаж, 20 хоног амардаг аж. Ажиллах хугацаа нь ийм урт хэрнээ сард ердөө 300-400 мянган төгрөгийн цалин авдаг байна. Цалин, хөлсөө нэмэгдүүлэх шаардлагыг анх удаа тавьж байгаа юм биш. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн энэ шаардлагыг тавьсан байна.
Зүгээр ч нэг шаардах бус бие даагч гишүүд, Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарыг тамсагийн орд газарт очиж ажиллах үеэр нь удаа дараалан шаардсан аж. Гэтэл хятадын талаас цалин хөлсийг удахгүй нэмнэ гэсэн тайлбарыг өгдөг байж. Мөн тэдэн төгрөгөөр нэмэхээ ч тодорхой хэлдэггүй байсан аж. Энэ бүхний эцэст монгол ажилчид хууль ёсны дагуу шаардлага тавьж, ажил хаяад байгаа юм байна. Гэтэл ажил хаялтыг зохион байгуулсан Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргад хятад удирдлагууд нь дарамт үзүүлж эхэлжээ.
“Петро Чайна Дачин тамсаг” компанид ажиллах нийт ажилчдын 75 хувь нь хятад, 25 хувь нь монгол байх ёстой гэж гэрээ хийсэн байдаг аж. Гэтэл байдал дээрээ тэс өөр байгаа аж. Өнөөдрийн байдлаар 1061 хятад ажилтан ажиллаж байгаа бол 300 гаруйхан монгол байгаа гэнэ. Үүнд дээрээс Засгийн газрын шийдвэрээр 1369 хятад ажилтан оруулахаар болоод байгааг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мэдээллээ.
Тиймээс Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлж, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх тал дээр Засгийн газраас анхаарал хандуулах цаг нь болсон гэдгийг тэрээр хэлсэн юм.
Мөн Газрын тосны тухай хуулийг шинэчлэн батлах ёстойг тэрээр хэллээ. Тиймээс эрхэм гишүүн үүнд анхаарал хандуулж баг гаргаж хууль санаачилж байгаа гэнэ. Манай улс тамсагийн орд газраас гарч байгаа газрын түүхий тосоо 1991 оны Газрын тосны хууль тогтоомжоор өгч байгаа аж. Энэ нь өнөө цагийн шаардлагыг хангаж чадахгүй байна гэж Х.Болорчулуун гишүүн хэлсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан