COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
iPhone ба iPad-ын хуучин загварыг АНУ-д худалдахгүй
АНУ-ын Олон улсын худалдааны комисс Apple компанийг америкийн нутаг дэвсгэрт iPhone гар утас болон iPad дэлгэцийн хэд хэдэн загварыг худалдаалахыг хориглолоо гэж Associated Press агентлаг мэдээллээ.

Энэ шийдвэрийг Apple компанийг патент хулгайлсан гэж буруутгаж байгаа Sansung компанийн нэхэмжлэлийн дагуу гаргасан байна. Ингэснээр AT&T операторт зориулсан iPhone 4, iPhone 3GS, мөн iPad 3G и iPad 2 3G утаснуудыг борлуулахгүй болж байгаа юм. Ийнхүү америкийн зах зээлд энэ утаснуудыг зарахгүй болохоор патентын тухай маргаандаа Samsung бэлгэ тэмдгийн чанартай ялж байна гэсэн үг. Гэхдээ Apple бас энэ шийдвэрийн талаар гомдол гаргаж болно. Үүнээс гадна энэ шийдвэрийг АНУ-ын ерөнхийлөгч хориг тавин няцааж болох бөгөөд ингэхэд хоёр сарын хугацаа байгаа юм.
Энэ талаар Apple одоохондоо ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Харин Samsung Олон улсын худалдааны комисс ийм шийдвэр гаргасан нь Apple компани өмнөд Солонгосын технологийг ашигласан гэж үзсэн хэрэг хэмээн тэмдэглэжээ. Samsung бол дэлхий дээр гар утас үйлдвэрлэлээрээ дээгүүрт ордог том компани. Зөвхөн 2013 оны эхний гурван сард гэхэд л эднийх Apple-ээс хоёр дахин илүү утас худалдаалсан байна.
2011 оны дөрөвдүгээр сард Apple өмнөд Солонгосын компанийг iPhone и iPad-ыг хуулбарлалаа гэж буруутгасан бол Samsung хариуд нь өөрийн нь технологийг хууль бусаар ашиглалаа гэж зэмлэж байсан юм. 2012 оны наймдугаар сард шүүх энэ хэргийг эцэслэж Samsung нь Apple-ийн таван ч патентыг хууль бусаар ашигласан хэмээн 1,05 тэрбум доллар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Харин энэ оны гуравдугаар сард шүүх энэ торгуулийг 598,9 сая доллар болгон бууруулжээ.

0 Сэтгэгдэл