Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо

Монгол түмний эрт цагаас шүтэн дээдэлж ,“СҮҮТЭЙ УУЛ” хэмээн сүсэглэн залбирч, эв нэгдлийн бэлгэдэл хэмээн эрхэмлэн хүндэтгэж ирсэн Сутай хайрханы төрийн тахилгыг 4 дэх удаагаа ёслон гүйцэтгэж буй бөгөөд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар төрийг төлөөлөн оролцов.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Байгалийн унаган төрхийг хадгалах, экосистемийг хамгаалахад Монголчуудын уул овооны тахилга өндөр ач холбогдолтой хэмээн үзэж ЮНЕСКО-гоос “Уул овоо тахих монгол зан үйл”-ийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэж, энэ төрлийн судалгааг үе шаттай хэвлэн нийтэлж, түгээн дэлгэрүүлж байгааг энэ үеэр онцлон тэмдэглэлээ.

Хүн, байгаль хоёр хүйн холбоотойг танин мэдсэн Монголчууд бидний өвөг дээдэс уул, усаа тахин шүтэх уламжлалт зан үйлээрээ дамжуулан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн үнэт өв соёлд Монгол төр онцгой анхаарч ирсэн түүхтэй хэмээгээд, тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч уул ус, овоо тахилга, уламжлалт зан үйлээ судлан шинжлэх үүднээс төрийн тахилгат хайрхдын судалгаа шинжилгээг хийлгэж, тахилгын уламжлал, зан үйл, дэг ёс, уул усны онцлогийг нь тодруулан судалж, ард олноо сурталчлан таниулах ажлыг эхлүүлээд байгааг Улсын Их Хурлын дарга уламжилсан юм.

Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлтийг сонордуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлтдээ, Монголчууд бид эцэг тэнгэр, эх дэлхийгээ хүндлэн дээдэлж, уул ус, ургамал амьтдыг нь хайрлан хамгаалж, эзэн шүтээнд нь сүслэн залбирч, уул овоогоо тахиж ирсэн эртний сайхан уламжлалтай ард түмэн билээ.

Монголчууд бидний мянга мянган жилийн түүхтэй уул овооны төрийн тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах өргөн агуулга, өндөр ач холбогдолтой төрийн их ёслол юм хэмээн онцолсныг Улсын Их Хурлын дарга зон олонд дуулгав.

Дараа нь Улсын Их Хурлын дарга Сутай хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатарт гардуулж, ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар айлтгалыг дуудан сонсгосон.Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт цагаан /бор/ адууны дэлэнд хадаг уяж, тэнгэрийн хүлэг болгон  сэтэрлэв.

Мөнх цаст Сутай хайрхан Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн  Цэцэг, Дарви сумдын нутгийн заагт оршдог билээ. Сутай хайрханы Их овоог 2008 онд төрийн ёслолын дагуу тахиж, тус уулыг төрийн тахилгат хайрхны зэрэгт өргөмжилснөөр Монголын төрт ёс, байгаль шүтлэгийн уламжлалыг хадгалан хамгаалах үйл хэрэгт чухал байр суурь эзэлж буй билээ.

Төрийн тахилгын ёслолд төр, орон нутгийн байгууллагууд, иргэд, сүсэгтэн олон оролцож, өв соёл, зан заншлаа дээдлэн хүндэтгэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан