Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
УИХ-ын асуулгын цагийг гурван удаа зохион байгуулж, гишүүдийн асуултыг Ерөнхий сайдад хүргүүлж, цахим хуудаст байршуулжээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлд заасны дагуу ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын асуулгын цагийг зохион байгуулдаг. Асуулгын цагаар улс орны өмнө тулгамдсан асуудлаар Ерөнхий сайдад асуулт тавьж, тайлбар, хариултыг сонсохын зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүд байр сууриа илэрхийлж, мэтгэлцээн өрнүүлдэг.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газраас 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын асуулгын цагийг гурван удаа зохион байгуулж, Улсын Их Хурлын даргад ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүдийн асуултыг нэгтгэн Ерөнхий сайдад хүргүүлж, цахим хуудаст тухай бүр байршуулсан байна. 2026 оны хаврын ээлжит чуулганы асуулгын цагтай холбогдуулан Ерөнхий сайдад хандан Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн асуултыг нэгтгэн parliament.mn цахим хуудсанд тухай бүр нийтэлж, олон нийтэд хүргэлээ. Тухайлбал, 2026 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн асуулгын цагийн өмнө Ерөнхий сайдад хандан 17 гишүүнээс ирүүлсэн асуултыг нийтэлсэн бол тавдугаар сарын 29, зургадугаар сарын 26-ны өдрүүдийн асуулгын цагийн өмнө гишүүдээс ирүүлсэн асуултыг хуульд заасан хугацаанд нэгтгэн цахим хуудсанд нийтэлсэн юм.

Асуулгын цагт Ерөнхий сайд биечлэн оролцох хуулийн зохицуулалттай бөгөөд энэ нь парламентын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүдээс Ерөнхий сайдад хандаж асуулт асууж, хариулт авах хэлбэрээр парламентын ардчилалыг нээлттэй, тэгш, чөлөөт мэтгэлцээн, үзэл бодлын өрсөлдөөн бий болох тогтолцоог бүрдүүлэх ач холбогдолтой юм.Энэ утгаараа Улсын Их Хурлын асуулгын цаг нь цөөнхийн бүлэгт оногдсон хугацааны хоёрны нэг хүртэлх хугацааг тухайн бүлгийн дарга, эсхүл бүлгээс томилогдсон гишүүний цуварсан асуултаар эхлүүлж мэтгэлцэх зарчмаар зохион байгуулдаг байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан