Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

АНУ-ын “Боинг” компанийн Хойд Ази дахь арилжааны нисэх онгоцны борлуулалт, маркетингийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Жэф Эдвардс тэргүүтэй төлөөлөгчдийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хүлээн авч уулзав. Уулзалтад Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК-ийн удирдлагууд, “Боинг” компанийн Хойд Азийг хариуцсан удирдлагууд болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцлоо.Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улс агаарын тээврийн салбарыг эдийн засгийн өсөлтийн тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэн хөгжүүлж байгааг онцлон дурдаж, Ази, Европыг холбосон газарзүйн давуу байршлыг түшиглэн бүс нутгийн агаарын тээврийн зангилаа төв болох зорилт тавин үе шаттай хэрэгжүүлж буйг танилцууллаа. Мөн Монголын агаарын тээврийн зах зээлийн хөгжлийн талаар ярилцаж, “МИАТ” ТӨХК болон “Боинг” компанийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, агаарын хөлөг худалдан авах санхүүжилтийн таатай нөхцөл, техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

МИАТ ТӨХК-ийн хувьд 1992 оноос “Боинг” компанийн агаарын хөлгийг ашиглаж ирсэн. Өнөөдөр тус компанийн үйлдвэрлэсэн агаарын хөлгүүдээр олон улсын нислэг үйлдэж, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлж байна. Уулзалтын хүрээнд хоёр тал агаарын хөлгийн эдийн засгийн үр ашиг, санхүүгийн нөхцөлийн талаар санал солилцож, ЗТЯ-ны зүгээс МИАТ ТӨХК-ийн олон улсын болон бүс нутгийн нислэгийн сүлжээнд хамгийн сайн тохирох “Боинг” компанийн дараагийн загваруудаас сонгох, ингэхдээ үйл ажиллагааны зардлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй байх шаардлагын дагуу шатахуун бага зарцуулдаг техникийн өндөр үзүүлэлттэй хөлгүүдээс авах сонирхолтой байгаагаа онцоллоо. Агаарын хөлгийн зах зээлийн үнэ, төлбөрийг уян хатан байдлаар шийдэх, санхүүжилтийн бүтцийг харилцан ашигтайгаар ярилцаж, хамтран ажиллахаар санал нэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан