Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Аугаа их Пушкины төрсөн өдөр- Орос хэлний өдөр
Зургадугаар сарын 6 бол Оросын нэрт яруу найрагч аугаа их Александр Сергеевич  Пушкины төрсөн өдөр, Орос хэлний өдөр. Их найрагчийн төрсөн энэ өдөр Москва дахь Пушкины музей хамгийн хөл хөдөлгөөнтэй байж зочдын хөлд дарагддаг. Москва, Санкт-Петербургт Оросын утга зохиолын хэлийг үндэслэгч Пушкины зохиол бүтээлийг сурталчилж, янз бүрийн уулзалт өдөрлөг, өглөөлөг зохион байгуулдаг. Хамгийн том арга хэмжээ ОХУ-ын нийслэл дэх яруу найрагчийн хөшөөний дэргэд болж энд зохиолч уран бүтээлчид цугларан их найрагичнй зохиол бүтээлийг, өөрсдийн бүтээлээс уншдаг.
Александр Сергеевич Пушкин бол Оросын сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн олон уншигчтай зохиолчид юм. 1917 оноос 2012 онд Орост хэвлэгдсэн сонгодог бүтээлүүдийн дунд түүний зохиол бүтээл 10 хувь эзэлж байгаа бол Лев Толстойн бүтээл найм, Максим Горькийн бүтээл долоон хувь эзэлж байгаа юм.

Зөвлөлт засгийн үед Пушкины бүтээл 376 сая хувиар хэвлэгдэж байсан бол Толстойнх 323, Чеховын бүтээл 142 сая хувь хэвлэгдэж байжээ. 1987 онд Пушкины мэндэлсний 150 жилийн ойгоор гаргасан гурван боть бүтээл нь тус бүр 10,7 сая хувиар хэвлэгдэж дээд амжилт тогтоож байсан юм.
Сүүлийн таван жилд Александр Сергеевич Пушкины зохиол бүтээл хоёр сая 300 мянган хувиар хэвлэгдсэн юм байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан