АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хайгуулын дөрвөн лиценз цуцалжээ
Ашигт малтмалын тухай хуулийн дагуу дөрвөн компанийн хайгуул хийх тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Хуулийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг заасан хугацаанд урьдчилан төлөөгүй гэх заалтыг гол болгосон аж. Мөн дараах компаниуд Ашигт малтмалын тухай хуулийн 31.1 заалтыг давхар зөрчсөн байна. Үүнд Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дахь Баянталд хайгуул хийсэн “Жи Эс И” компани, Увс аймгийн Тариалан, Түргэн сумын нутаг дахь Шургуйн Сант гэх талбайгаас “Монрос пром уголь” компанийн зөвшөөрлийг цуцалжээ. Мөн Төв аймгийн Баян сумын Цайдам дахь “Номхон далайн-Эрдэнэс” компани, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Буянт гэх газраас “Санаа жигүүр” компанийн зөвшөөрлийг тус тус цуцаллаа. Сэлэнгэ аймаг дахь зөвшөөрлийг 2009 оны тавдугаар сард олгосон бол бусдыг нь 2008 оны дунд үеэр зөвшөөрөл олгож байсан аж.

0 Сэтгэгдэл