Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Төмөр толгойн төмрийн уурхай жилд нэг сая тонн баяжмал үйлдвэрлэнэ

Төмрийн хүдэр манай экспортын гол бүтээгдэхүүний нэг. Эдүгээ хүдэр чигээр нь болон баяжуулаад урд хөршид худалдаж буй. өнгөрсөн онд 5.7 сая тонн төмрийн хүдэр болон баяжмал экспортолсон.

Өнөөгийн байдлаар 33 ордод 660 сая тонн төмрийн хүдрийн нөөц байгаа нь батлагдсан. Геологчид эдүгээ таамаг нөөц нь нэг тэрбум тонн хэмээн үздэг. Одоогоор Дорноговь, Говь-Алтай, Архангай, Сэлэнгэ аймгийн нутагт  төмрийн хүдрийн хэд хэдэн орд ашиглаж байгаа билээ. Иймд цаашид жилд олборлож буй төмрийн хүдрээ баяжуулах, ган үйлдвэрлэх, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах шаардлагатай гэдэг.

Сайншандад жилд 2-4.5 сая тонн хорголжин төмөр гаргах хүчин чадалтай үйлдвэр байгуулна. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт техник технологийн шинэчлэлт хийж  жилд нэг сая тонн ган бэлдэц, төмөр хийц  үйлдвэрлэнэ гэж байгаа.   Энэ үйлдвэрийн өргөтгөлийг  2010-2015 он хүртэл хийнэ хэмээн төлвөлсөн. Шинэчлэлт хийснээр тус үйлдвэр хаягдал төмөр ашиглахаас гадна төмрийн хүдрийн баяжмал боловсруулдаг болно. Тус үйлдвэрийг  1990-ээд онд Японы Засгийн газрын тусламжаар байгуулсан бөгөөд жилд 100 мянган тонн төмөр цувимал бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай юм.  
Дарханы төмөрлөгийн үйлдвэр одоогоор Сэлэнгэ аймгийн нутаг дахь Төмөр толгой, Хуст-Уул, Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг эзэмшиж буй. Төмөр толгойн уурхай одоогоор жилд нэг сая тонн төмрийн хүдэр хуурай соронзон аргаар баяжуулдаг. Үүнээс 650 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал гардаг. Харин энэ жил үйлвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлж  жилд нэг сая тонн төмрийн хүдрийн баяжмал гаргадаг болно.

Одоогоор энэ  үйлдвэрээ АНУ-ын “Trio” компанид захиалсан бөгөөд ирэх сард оруулж ирэх нь. Төмөр толгойн орд  25 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй, 2009 оноос эхлэн ашиглаж байгаа. Хүдрийн үндсэн эрдэс нь скарн магнетит юм. Хүдэр дэх төмрийн агуулга 55.8, хүхрийн агуулга 3.8  хувь байдаг. 

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг  ашиглах лицензийг 2008 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт  шилжүүлсэн.  Ордын лицензийн  талбайн нь 1200 га. Энэ орд стратегийн ач холбогдол бүхий ордод хамаардаг.  Одоогоор Монгол Улсын төмрийн хүдрийн хамгийн том орд бөгөөд  229.3 сая тонн нөөцтэй, хүдэр дэх төмрийн агуулга нь 51.2-53, хүхрийн агуулга 0.1-2.2  хувь ажээ.  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт оршин Хуст уулын төмрийн хүдрийн орд бий. Тус ордын  лицензийн талбайн нийт хэмжээ 39 га. Гурван жилийн өмнө нарийвчилсан хайгуул хийж  нөөцийг  нь 13.6 сая тонн гэж тогтоосон. Ордын хүдэр дэх төмрийн агуулга нь 49.6-53.0, хүхрийн агуулга 0.1-1.7  хувь юм. Дарханы төмөрлөгийн үйлдвэр эдгээр ордоо ашиглаж бүрэн боловсруулж чадвал Монгол Улсад гангийн үйлдвэрлэл амжилттай хөгжих бололцоо байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан