АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Уурхайн “Мангас”

Германд үйлдвэрлэсэн Bagger 288 өөрөө алхагч экскаватор нь энэ дэлхий дээрх хамгийн том машин. Мэдээж, цаг хүн хүч хэмнэсэн бас хамгийн их ажлын бүтээмжтэй энэ техникийн ихэвчлэн нүүрс олборлох, газар доогуур хийн хоолой тавихад ашигладаг. Цагт 10 мянган куб метр хүдэр олборлох чадалтай. 13.5 мянган тонн, 240 метрийн урттай, 96 метр өндөр, 46 метр өргөнтэй энэ “мангас” ойролцоогоор найман давхар байшинтай тэнцэхүйц гэсэн үг. Тус бүр нь 6.6 куб метр багтаамжтай хорь орчим шанагатай. Өдөрт 240 мянган куб метрийн хүдэр олборлоно. Энэ нь хөл бөмбөгийн томоохон стадионыг 10 давхарласантай тэнцэхүйц хүдэр юм. Энэ аймшигт том төхөөрөмжийг газарт шигтгэчихгүйн тулд 3.8 метрийн урттай 12 гинжит ул “тулж” байдаг. Гэхдээ энэ техник тариалангийн талбай дээгүүр үр тариаг гэмтээхгүй ч явж чаддаг нь гайхалтай юм. Гэхдээ маш удаан хөдөлгөөнтэй, өөрөөр хэлбэл, нэг км/цагийн хурдтай гэнэ. Нэг карьераас нөгөө рүү шилжихдээ хэдэн долоо хоногийг зарцуулдаг байна. Түүнээс гадна энэ техникийг ашиглахын тулд багахан хотыг гэрэлтүүлэхүйц хэмжээний эрчим хүч ашигладаг байна. Дөрвөн хүн л үүнийг ээлжлэн ажиллуулах боломжтой төдийгүй экскаватор дотор гал тогоо, ариун цэврийн өрөө бас багагүй хэмжээний цэвэр ус бий.

0 Сэтгэгдэл