АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Уул уурхайн компаниудад байгаль орчны аудит хийнэ
Дэлхийн ихэнх орон байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуддаа аудит хийлгээд хэвшчихсэн байдаг. Харин манай улсад энэ зүйл шинэ, шинэлэг ажил. Тэгвэл БОНХЯ-наас Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэс шинээр байгуулжээ. Энэ талаар салбарын сайд С.Оюун “Зөвхөн уул уурхай бус энэ чиглэлийн төсөлд байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тайлан батлуулдаг. Тайлангаа яамаар батлуулсны дараа тухайн байгууллагад хяналт тавьдаг болж байгаа. Хайгуул болон ашиглалтын 4000 орчим лиценз бий. Энэ олон үйлдвэрлэл төслийг хянаад явах төвөгтэй учраас Байгаль орчны тухай багц хуульд байгаль орчны аудитын тухай оруулсан. Уул уурхайн компани төлөвлөгөөгөө байгаль орчны аудитын хөндлөнгийн байгууллагаар хянуулна. Өөрөөр хэлбэл, санхүүгийн байгууллагуудад аудит жил бүр хийдэгтэй адил системд шилжиж байна. Үүний дараа зөвлөмж гаргана. Энэ дагуу төрийн байгууллагууд хяналт шалгалтаа хийнэ. Ингэснээр хяналтаа дэлхийн жишигт ойртуулж буй юм” гэв.
Мөн тус яам шинээр Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэстэй болсон. Уул уурхайн яам ашигт малтмалын кадастрын хэлтсийн албатай учир хаана ямар лиценз байгаа нь бүртгэгдсэн байдаг. Манайд ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастр нь байдаг ч бүхэлд нь хариуцсан алба нэгж байгаагүй аж. Тиймээс тус яам шинээр ийм нэгж бий болгож, ой, ус, тусгай хамгаалалттай холбоотой бүх нарийн хил заагуудыг программд оруулж эхэлжээ.

0 Сэтгэгдэл