COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Интернэт түгээгч агаарын бөмбөлөг
Технологи хөгжих тусам хүний санаанд оромгүй зүйлсийг дэлхийн хаа нэгтээ сэдэж байдаг болжээ. Интернэт ертөнцийн аваргуудын нэг “Google” тийм нэг сонирхолтой санаа сэдэж, зарим газар бүр туршаад эхэлжээ. Тус компанийнхан агаарын бөмбөлөг дотор интернэт түгээх эх үүсвэр тавьж, дэлхий даяар аялуулах төлөвлөгөөтэй байгаа аж. “Энэ санаа бага зэрэг солиотой сонсогдож байж магадгүй ч манай “Бөмбөлөг” төсөл шинжлэх ухааны ололт дээр суурилсан” юм гэж “Google” мэдэгджээ.
“Google” бол асар их мөнгөтэй компани. Тэд орлогын гол эх үүсвэр болсон реклам цацуулагч компанийн хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэхийн тулд интернэтэд өдий хүртэл холбогдох боломжгүй байгаа хүмүүст интернэт сүлжээ түгээх зорилготой байгаа юм. Дэлхийн гурван хүн тутмын хоёр нь интернэт сүлжээнд байнга холбогдох боломжгүй байгаа юм. Ялангуяа хүн ам таруу суурьшсан, нягтрал багатай газар оронд бол интернэтийн хэрэглээ тийм ч өргөн биш байгаа. Тийм ч учраас тэд хүмүүсийг интернэтэд холбовол “Google” –ийн хэрэглэгчдийн бааз өргөжиж, цахим ертөнц дэх байр сууриа бэхжүүлэх юм.
Интернэт түгээх радио төхөөрөмж бүхий агаарын бөмбөлөгүүдийг агаар мандлын стратосфер давхаргад буюу онгоц нисдэг хэмжээнээс даруй хоёр дахин өндөрт хөөргөх бөгөөд бөмбөлгүүд нэг дороо тогтвортой байх боломжгүй учраас хэд хэдэн бөмбөлөг бие биедээ дохио дамжуулж, хянах замаар тухайн газар нутагт интернэт сүлжээ түгээх юм байна. Google-ийн агаарын бөмбөлгүүд нарны эрчим хүчээр цэнэглэгдэх учир урт удаан хугацаанд ашиглах боломжтой гэнэ. Туршилтын журмаар 50 ширхэг агаарын бөмбөлгийг Шинэ Зеланд орчимд хөөргөж үзэхэд үр дүн сайтай байжээ. “Google” эдгээр бөмбөлгөөрөө тухайн газар нутгийн антенуудад интернэт түгээхээс гадна гар утас ашиглаж буй хүн бүрийг үүгээр дамжуулан интернэтэд холбох зорилготой байгаа аж.
Технологи хөгжих тусам хүний санаанд оромгүй зүйлсийг дэлхийн хаа нэгтээ сэдэж байдаг болжээ. Интернэт ертөнцийн аваргуудын нэг “Google” тийм нэг сонирхолтой санаа сэдэж, зарим газар бүр туршаад эхэлжээ. Тус компанийнхан агаарын бөмбөлөг дотор интернэт түгээх эх үүсвэр тавьж, дэлхий даяар аялуулах төлөвлөгөөтэй байгаа аж. “Энэ санаа бага зэрэг солиотой сонсогдож байж магадгүй ч манай “Бөмбөлөг” төсөл шинжлэх ухааны ололт дээр суурилсан” юм гэж “Google” мэдэгджээ.
“Google” бол асар их мөнгөтэй компани. Тэд орлогын гол эх үүсвэр болсон реклам цацуулагч компанийн хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэхийн тулд интернэтэд өдий хүртэл холбогдох боломжгүй байгаа хүмүүст интернэт сүлжээ түгээх зорилготой байгаа юм. Дэлхийн гурван хүн тутмын хоёр нь интернэт сүлжээнд байнга холбогдох боломжгүй байгаа юм. Ялангуяа хүн ам таруу суурьшсан, нягтрал багатай газар оронд бол интернэтийн хэрэглээ тийм ч өргөн биш байгаа. Тийм ч учраас тэд хүмүүсийг интернэтэд холбовол “Google” –ийн хэрэглэгчдийн бааз өргөжиж, цахим ертөнц дэх байр сууриа бэхжүүлэх юм. Интернэт түгээх радио төхөөрөмж бүхий агаарын бөмбөлөгүүдийг агаар мандлын стратосфер давхаргад буюу онгоц нисдэг хэмжээнээс даруй хоёр дахин өндөрт хөөргөх бөгөөд бөмбөлгүүд нэг дороо тогтвортой байх боломжгүй учраас хэд хэдэн бөмбөлөг бие биедээ дохио дамжуулж, хянах замаар тухайн газар нутагт интернэт сүлжээ түгээх юм байна. Google-ийн агаарын бөмбөлгүүд нарны эрчим хүчээр цэнэглэгдэх учир урт удаан хугацаанд ашиглах боломжтой гэнэ. Туршилтын журмаар 50 ширхэг агаарын бөмбөлгийг Шинэ Зеланд орчимд хөөргөж үзэхэд үр дүн сайтай байжээ. “Google” эдгээр бөмбөлгөөрөө тухайн газар нутгийн антенуудад интернэт түгээхээс гадна гар утас ашиглаж буй хүн бүрийг үүгээр дамжуулан интернэтэд холбох зорилготой байгаа аж.
0 Сэтгэгдэл























