Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Татар”-ынхан нийслэлийг тойрсоор
“Өөрчлөлтийг өөрөөсөө” уриатай “Татар” хамтлагийн “Нөлөөллөөс дээгүүрт” аян нийслэлийг тойрсоор, залуусыг нэгтгэсээр байна. Олон мянган залуусыг эгнээндээ нэгтээд буй “Нөлөөллөөс дээгүүрт” аяны аялан тоглолт өнгөрсөн баасан гарагт Яармагийн “Яармаг-Viva city” хотхонд саатлаа. Энэ удаагийн тоглолтод Rapper TJ, “Honeymoon” хамтлаг оролцон нөлөөлөөс дээгүүрт амьдрахыг залууст уриалсан юм.
Архины эсрэг нэгдсэн уран бүтээлчид нийгмийн хамгийн эмзэг сэдэв болсон архидалтын эсрэг, түүнээс үүдэлтэй хүчирхийллийн эсрэг залуусыг нэгдэхийг уриалж, өөрсдөө үлгэр дууриал үзүүлэн тэдний урд алхах юм. Өнөөдөр нийт гэр бүл салалтын 40 хувь нь хүчирхийллээс үүдэлтэй байдаг бол үүний 90-ээс илүү хувь нь архидалтаас үүдэлтэй хүчирхийлэл байдаг аж. Энэ бүх архины муу нөлөөллийг нийгмээс устгах зорилготой “Нөлөөллөөс дээгүүрт” аян өдөр бүр хүрээллээ тэлсээр байгаа нь залуус өөрсдийн гараар сайхан нийгмийг цогцлоох хүсэлтэй холбоотой юм. Яармагт болсон тус тоглолтыг 700 гаруй залуус үзэж, нөлөөлөөс дээгүүрт амьдрах хүсэл эрмэлзлэлээр цэнэглэгджээ. Харин “Татар” хамтлагийн “Нийт фэн клубийн байраар” аянд нэгдэгсэдийн тоо 10421 болсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан