Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив
Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна
Дольче Габбанад нэг жилийн хорих ял оноов
Загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй брэндийн нэг “Dolce and Gabbana”-г үндэслэгч Доменико Дольче, Стефано Габбана нарт Италийн шүүхээс нэг жил найман сарын хорих ял оноолоо. Тэднийг хэдэн сая еврогийн орлогыг татвараас нуун дарагдуулсан хэргээр ийн шийтгэж байгаа юм.
Мадонна, Кейт Мосс, Кайли Миног гээд дэлхийн супер оддын гоёлыг урладаг “Dolce and Gabbana” брэндийг анх Италид үүсгэн гаргасан боловч татварын орчин хатуу учраас Дольче, Габбана хоёр Люксембург руу компаниа шилжүүлэн тэндээс бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэх болсон гэж татварын байгууллага сэжиглэж буй юм. Ингэснээр тус компани нэг тэрбум гаруй еврогийн орлогод ноогдуулах татвараас зайлсхийж чадсан гэж Италийн хууль хяналтын байгууллага тооцож байна. Харин Доменико Дольче, Стефано Габбана нар бизнесээ тийш нь шилжүүлээгүй, ердөө л Люксембургийн компанид зарсан гэж мэдэгддэг. Гэвч тэд өндөр эрэлттэй брэнд компаниа зах зээлийн үнэлгээнээс нь доогуур худалдаад, энэ бизнесээс гарсан гэдэгт хэн ч итгэхгүй байгаа юм. Гэсэн ч дизайнерууд энэ бүхнийг үндэслэлгүй хэмээн няцааж буй бөгөөд шүүх хуралд ч өөрсдийн биеэр ирээгүй гэнэ. Гэхдээ нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учир Д.Дольче, С.Габбана нар давж заалдах төлөвлөгөөтэй байгаа аж.
Б.Сэвжидмаа
Загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй брэндийн нэг “Dolce and Gabbana”-г үндэслэгч Доменико Дольче, Стефано Габбана нарт Италийн шүүхээс нэг жил найман сарын хорих ял оноолоо. Тэднийг хэдэн сая еврогийн орлогыг татвараас нуун дарагдуулсан хэргээр ийн шийтгэж байгаа юм. Мадонна, Кейт Мосс, Кайли Миног гээд дэлхийн супер оддын гоёлыг урладаг “Dolce and Gabbana” брэндийг анх Италид үүсгэн гаргасан боловч татварын орчин хатуу учраас Дольче, Габбана хоёр Люксембург руу компаниа шилжүүлэн тэндээс бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэх болсон гэж татварын байгууллага сэжиглэж буй юм. Ингэснээр тус компани нэг тэрбум гаруй еврогийн орлогод ноогдуулах татвараас зайлсхийж чадсан гэж Италийн хууль хяналтын байгууллага тооцож байна. Харин Доменико Дольче, Стефано Габбана нар бизнесээ тийш нь шилжүүлээгүй, ердөө л Люксембургийн компанид зарсан гэж мэдэгддэг. Гэвч тэд өндөр эрэлттэй брэнд компаниа зах зээлийн үнэлгээнээс нь доогуур худалдаад, энэ бизнесээс гарсан гэдэгт хэн ч итгэхгүй байгаа юм. Гэсэн ч дизайнерууд энэ бүхнийг үндэслэлгүй хэмээн няцааж буй бөгөөд шүүх хуралд ч өөрсдийн биеэр ирээгүй гэнэ. Гэхдээ нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учир Д.Дольче, С.Габбана нар давж заалдах төлөвлөгөөтэй байгаа аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























