Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив
Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна
Таван настай модель
Таван настай Алонсо Матео үеийнхээ хөвгүүд дундаас хамгийн стильтэй, загварын хамгийн өндөр мэдрэмжтэй нь байх. “Ray Ban”-ий шил, “Tom Ford”-ын хүрэм гээд брэндийн хувцас хэрэглэлээр гоёх дуртай энэ хүү Instagram-д 2500 гаруй дагагчтай болоод байна. Учир нь, хүү стильтэй гэгч нь тохируулсан дэгжин хувцсыг шаггүй сайн моделийн позтойгоор үзүүлсэн зургаа Instagram-д байнга нийтэлдэг юм.
Хүүгийн ээж стилист мэргэжилтэй нь Алонсод маш их тус болдог ч тэрээр хувцасны сонголт хийх, хаана зургаа авахуулах зэргээ ихэвчлэн өөрөө сонгодог гэнэ.

Тэрээр хувьдаа Instagram-тай болохоос өмнө ээж нь өөрийнхөө хуудас дээр хүүгийнхээ зургийг нийтэлдэг байсан бөгөөд өхөөрдөм хүүгийн зураг 127 мянган дагагчийг татжээ. Тиймээс ээж аав нь хүүдээ тусад нь Instagram нээж, хоббиг нь дэмжжээ. Алонсо “Gucci”, “Dior”, “Stella McCartney”, “Little Marc Jacobs”, “Dolce and Gabbana” брэндэд маш дуртай, ихэвчлэн эдгээрээс хувцсаа сонгодог гэнэ. Түүний аав хувьдаа компанитай, ээж нь “Harpers Bazaar” мэтийн томоохон сэтгүүлтэй гэрээгээр хамтран ажилладаг учир хүүгийнхээ үнэтэй хоббиг дэмжихэд төвөг учирдаггүй ажээ.

Мэдээж зарим хүмүүс хүүхэддээ хэтэрхий үнэтэй зүйлсийг хүссэнээр нь авч өгч, материалист хүн болгож хүмүүжүүлж байна гэж тэднийг шүүмжилдэг ч Алонсо бусдын бодож байгаа шиг эрх дураараа хүүхэд биш, эелдэг зөөлөн ааштай, сайн хүүхэд гэж ээж аав нь хэвлэлд ярьжээ.

Таван настай Алонсо Матео үеийнхээ хөвгүүд дундаас хамгийн стильтэй, загварын хамгийн өндөр мэдрэмжтэй нь байх. “Ray Ban”-ий шил, “Tom Ford”-ын хүрэм гээд брэндийн хувцас хэрэглэлээр гоёх дуртай энэ хүү Instagram-д 2500 гаруй дагагчтай болоод байна. Учир нь, хүү стильтэй гэгч нь тохируулсан дэгжин хувцсыг шаггүй сайн моделийн позтойгоор үзүүлсэн зургаа Instagram-д байнга нийтэлдэг юм. Хүүгийн ээж стилист мэргэжилтэй нь Алонсод маш их тус болдог ч тэрээр хувцасны сонголт хийх, хаана зургаа авахуулах зэргээ ихэвчлэн өөрөө сонгодог гэнэ.

0 Сэтгэгдэл