COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
1000 терабайт мэдээлэл хадгалах технологи

Хүн төрөлхтний хадгалж байгаа нийт өгдлийн 90 хувийг сүүлийн хоёр жилийн дотор цуглуулсан байдаг. Хадгалах шаардлагатай мэдээллийн хэмжэээ ингэж огцом өссөнөөр их хэмжээний өгөгдөл хадгалах чадвартай тээгч шаардагдах болов. Хэдхэн жилийн өмнө “DVD”, “Blu-ray” гэх мэт оптик дискүүдийн багтаамж асар их мэт санагдаж байсан бол өнөөдөр хэрэгцээ хангаж чадахгүй болсон гэж болно.
Бичлэг хийх явцад диск дээрх нэг бит мэдээлэл болгоныг лазерын туяагаар “шардаг”. Ийм шарагдсан цэгүүдээс үүссэн зургийг дараа нь уншин анхдагч мэдээлэл болгон хувиргах боломжтой. Гэхдээ диск дээрх мэдээллийн багтаамж нь эдгээр цэгийн хэмжээгээр хязгаарлагддаг. Харамсалтай нь энэ цэгийн хэмжээг эцэс төгсгөлгүй багасгаад байх боломжгүй юм. Лазерын туяаны өргөнийг цацрагийн долгионы уртын талтай тэнцэх хэмжээнээс илүү багасгах боломжгүй хязгаар гэж байдаг. Тиймээс богино долгионы лазер ашиглалаа ч гэрлийн цэгийн хэмжээ нь нэлээд хэдэн зуун нанометр байдаг.
Гэхдээ эрдэмтэд энэ саадыг давах шинэ технологи боловсруулан гаргажээ. Энэ технологид лазерын хоёр туяа ашиглана. Нэг нь бичдэг, өөрөөр хэлбэл шардаг, нөгөө нь цэгийн хэмжээг хязгаарладаг . Бичдэг лазер нь дугуй хэлбэртэй бол хязгаарлагч лазер нь цагираг хэлбэртэй. Энэ цагиргын хэмжээ нь дээр дурдагдсан хязгаараас арай том бол дундах хэсэг нь хязгаараас хавьгүй бага. Энэ хоёр лазерыг тохируулан бичлэг хийхэд цагиргын зөвхөн төв хэсэгт л шарагдана. Туршлтын явцад өмнөх технологитэй адил хэдэн зуу бус харин ердөө есөн нанометр хэмжээтэй цэг гарган авч чаджээ. Энэ технолгийг ашиглан диск дээр “шарах” үед 1000 терабайт хэмжээтэй мэдээллийг нэг диск дээр бичих боломжтой болох юм. Баримжаалахад хялбар бодох үүднээс тайлбарлахад 1000 тербайт буюу нэг петбайт өгөгдөл бүхий дискэн дээрх дүүртэл бичсэн HD чанартай видео бичлэгийг үзэж дуусгахын тулд хүн 10 жилийн турш өдөр шөнөгүй үзэх шаардлагатай болно.

Б.БАДРАЛ
0 Сэтгэгдэл