COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Номхон далай дээгүүр 8000 км ниссэн тагтаа

Японы умард нутаг Хоккайдо арлаас тавдугаар сарын 10-нд тавьсан тагтаа , өөр бас олон шувууны хамт өнгөрсөн долоо хоногт Канадын Ванкувер хотоос холгүй газарт баригдсан байна. Өлсөж ядарсан тагтааг олсон хүмүүс бугуйвчаар нь мэдэж эзэнтэй нь холбоо барьжээ. “Удаан хугацаагаар нисэх үедээ маш их ядарчээ. Замдаа тэд хөлөг онгоцон дээр сууж амарсан байж болох л юм. Тэр дахин хүч сэлбэж нисч чадах эсэх нь тодорхойгүй байна” гэж орнитолог Май Бирч хэлсэн байна. Хоккайдагаас 1000 орчим шувуу тавьсан гэж байгаа ч зөвхөн 20 хувь нь л барианд очжээ. Японы Ибараки мужид амьдарч, 100 орчим шувуу тэжээдэг эзэн Такасу нь энэ тухай дуулаад “Тэр маань амьд олдсон нь яамай даа. Шувуу чинь ус, хоолгүй бол долоо хоноод л үхдэг амьтан шүү дээ” гэжээ. Харин тэр “шувууг нь эргүүлж авчирч өгөх гэсний хэрэггүй, дахиад ийм замд явах хугацаандаа тэр маань үхчихэж юу магад” гэсэн байна.

0 Сэтгэгдэл