АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуультай болно
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг Засгийн газарт танилцуулахад бэлэн болжээ.
УИХ 2010 онд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг баталсан. Үүнээс хойш өнөөг хүртэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдоогүй.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосноор хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо өссөн билээ. Гэвч зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эрчимжиж буй өнөө үед шаардлагатай элс, хайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажил зогсонги байдалд оржээ. Барилга, бүтээн байгуулалтад шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт Улаанбаатар хотын ойролцоо Туул голын дагуу төвлөрч байгаа нь хотын хүн амын унд, ахуйн хэрэгцээний усан хангамж болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлыг эрчимжүүлж нөөц тогтоон ашиглалтад оруулах шаардлагатай юм. Учир нь дэд бүтцийн болон зам барилгын ажилд шаардлагатай түүхий эд хомс байна. Уг хуулийн төсөл батлагдвал түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, Ашиглалтын эрх зүйн бие даасан тусгайлсан орчин бүрдэх аж.

0 Сэтгэгдэл