АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Цагаан хадны нүүрсний агуулахыг хаалаа

Цагаан хад гэхээр л монголчууд тоос шороо босч, түм түжигнэж, бум бужигнасан газар гэж ойлгодог болсон. Үнэндээ тэнд хүнд даацын машины дугуй, ачиж буулгаж буй нүүрсний тоос тэнгэр баганадаж хар саарал орчин угтдаг. Арга ч үгүй биз. Өдөрт 80-100 тонн даацтай 800-1000 орчим ачааны машин ирж буцдаг гэдэг. Одоогоор цагаан хаданд 1315 га талбайд нүүрс тээвэрлэдэг 55 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг тооцоо бий. Нүүрс тээврийн зам дагуу 20-30 км газарт хамрын тамхи шиг нарийн тоос бууж ургамлын бүрхэвчийг дарсан хэмээн нутгийнхан ярьдаг. Ойр хавьд нь нутагладаг малчдын малын уушиг нь хүнд өвчилсөн баримт ч байгаа. Иймд Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос 23 км зайд орших Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэртэй зэрэгцүүлэн Эрдэнэс-Таван толгойн нүүрсний уурхайг түшиглэн Гаалийн хяналтын бүс байгуулах тооцоо, судалгааг нарийвчлан хийх үүргийг асуудал хариуцсан сайд нарт өгсөн байна.
Цагаан хаданд газрын хөрсийг орвонгоор нь эргүүлээд зогсохгүй хогон овоо ч боссон. Энэ газарт анхнаасаа Гаалийн хяналтын бүс байгуулахын тулд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээгүй, засаг захиргааны ямар ч нэгжгүй байсан аж. Харин одоо уул уурхайн компаниуд Цогтцэций сум дахь Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж, Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны Гаалийн хяналтын бүсэд гаалийн бүрдүүлэлт хийхгүй боллоо. Тиймээс БОНХЯ Цагаан хадны Гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох, нөхөн сэргээх зардлыг тооцох ажлыг эхлүүлээд байна.
Mash zuv arga xemjee bolson baina.

0 Сэтгэгдэл
irgen
MAH. MAHN ene hoyr namyn avligachidiin savruu tasarch baigaa yom baina. bayartai baina.
2013.07.02
2013.07.02