COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Хэрвээ барбиг жинхэнэ хүн шиг хийвэл...
Охидын дуртай барби хүүхэлдэйг амьдралаас хэт тасархай, хэтэрхий гоёсгоор хийдэг нь хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлж, тэднийг өөрсдийгөө голоход хүргэдэг гэсэн шүүмжлэл байдаг. Амьдрал дээр барби шиг гоолиг нарийхан, үзэсгэлэн төгөлдөр охид бүсгүйчүүд тун ховор байдаг учир тэднийг илүү амьдралтай, жирийн охид шиг бие галбиртайгаар хийх хэрэгтэй ч гэж эцэг эхчүүд хэлдэг. Тэгвэл барбиг амьдралд ойртуулж бидэнтэй өдөрт тутам тааралдах, жирийн охид шиг биетэйгээр хийвэл ийм харагдах гэнэ.

Гэхдээ үүнийг барбиг үйлдвэрлэдэг “Маттел” компани хийгээгүй бөгөөд нэгэн уран бүтээлч тус компанид санаа өгөх зорилгоор гараараа хийсэн ажээ. Николай Ламм хэмээх тэрхүү уран бүтээлч 19 настай охидын биеийн дундаж хэмжээ, харьцааг судалж байгаад энэхүү хүүхэлдэйг хийжээ. Жинхэнэ барби хүүхэлдэйний биеийн харьцаа 36-18-33 гэж байдаг бол энэ хүүхэлдэйнийх 32-31-33 гэсэн харьцаатай аж.

Ер нь, эмэйгтэйчүүдийн дундаж нурууны өндөр 96 см, бэлхүүс нь 86 см, өгзөг нь 100 гаруй см байдаг. Гэтэл барби хүүхэлдэйний биеийн харьцаа нь хэрвээ тэр амьд хүн байсан хэмээн үзвэл 49 кг буюу биеийн өндөртөө хэтэрхий бага жинтэй буюу бараг анорексиа өвчний эхний шинж тэмдэг ч гэж үзэж болохоор байдаг.

0 Сэтгэгдэл