АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Оюу толгой маргаашнаас эхлэн зэсийн баяжмалаа экспортлоно
Удтал хойшилсон Оюу толгойн экспорт маргаашнаас эхлэх гэж байгаа тухай Австралийн “The Age” сонин Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлснээс иш аван мэдээллээ. Д.Ганхуяг “Оюу толгойн экспортын гэрээнд ямар нэг асуудал байхгүй. Тээвэрлэлт долдугаар сарын 9-нөөс эхэлнэ” хэмээн мэдэгдсэн юм.
Хятад руу түүхий эдээ экспортлох явц өнгөрсөн сард гэхэд хоёр ч удаа хойшилсны нэг нь Оюу толгойн экспортын худалдааны гүйлгээг Монголын банкуудаар дамжуулан хийх ёстой гэсэн Засгийн газрын шаардлагатай холбоотой байсан юм.
Оюу толгойн экспорт яг маргааш эхлэх эсэх талаар Рио Тинтогийн зүгээс харин албан ёсны мэдээлэл гаргаагүй байна. Ямартай ч, одоо Оюу толгойд Хятад руу тээвэрлэхээр бэлтгэсэн 400 мянган тонн зэсийн баяжмал хадгалагдаж байгаа аж. Хэрэв үүнийг анх төлөвлөж байсан ёсоор экспортод гаргасан бол Монгол Улс татварын орлогод хоёр сая ам.доллар төвлөрүүлэх байсан хэмээн Улаанбаатарт ажилладаг эдийн засгийн шинжээч Дэйл Чой дээрх сонинд ярьжээ. Тэрээр хэлэхдээ “Төслийн экспортыг хойшлуулснаараа өдөрт л хэдэн саяар нь алдаж байна. Хөрөнгө оруулагчид гэдэг маш хянамгай болгоомжтой хүмүүс учраас үүн шиг алдааг давтахыг хүсэхгүй шүү дээ” гэсэн юм.
Гэвч сар шахам хойшилсны эцэст Рио Тинто Засгийн газартай учраа олсон бололтой. Уул уурхайн сайд өчигдөр Твиттертээ бичихдээ төслийн худалдааны орлого Оюу толгой компанийн Монгол дахь бүртгэлтэй дансаар дамжина хэмээн мэдэгдсэн. Магадгүй үүгээр хоёр талын маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн бололтой.
Удтал хойшилсон Оюу толгойн экспорт маргаашнаас эхлэх гэж байгаа тухай Австралийн “The Age” сонин Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлснээс иш аван мэдээллээ. Д.Ганхуяг “Оюу толгойн экспортын гэрээнд ямар нэг асуудал байхгүй. Тээвэрлэлт долдугаар сарын 9-нөөс эхэлнэ” хэмээн мэдэгдсэн юм. Хятад руу түүхий эдээ экспортлох явц өнгөрсөн сард гэхэд хоёр ч удаа хойшилсны нэг нь Оюу толгойн экспортын худалдааны гүйлгээг Монголын банкуудаар дамжуулан хийх ёстой гэсэн Засгийн газрын шаардлагатай холбоотой байсан юм.
Оюу толгойн экспорт яг маргааш эхлэх эсэх талаар Рио Тинтогийн зүгээс харин албан ёсны мэдээлэл гаргаагүй байна. Ямартай ч, одоо Оюу толгойд Хятад руу тээвэрлэхээр бэлтгэсэн 400 мянган тонн зэсийн баяжмал хадгалагдаж байгаа аж. Хэрэв үүнийг анх төлөвлөж байсан ёсоор экспортод гаргасан бол Монгол Улс татварын орлогод хоёр сая ам.доллар төвлөрүүлэх байсан хэмээн Улаанбаатарт ажилладаг эдийн засгийн шинжээч Дэйл Чой дээрх сонинд ярьжээ. Тэрээр хэлэхдээ “Төслийн экспортыг хойшлуулснаараа өдөрт л хэдэн саяар нь алдаж байна. Хөрөнгө оруулагчид гэдэг маш хянамгай болгоомжтой хүмүүс учраас үүн шиг алдааг давтахыг хүсэхгүй шүү дээ” гэсэн юм.
Гэвч сар шахам хойшилсны эцэст Рио Тинто Засгийн газартай учраа олсон бололтой. Уул уурхайн сайд өчигдөр Твиттертээ бичихдээ төслийн худалдааны орлого Оюу толгой компанийн Монгол дахь бүртгэлтэй дансаар дамжина хэмээн мэдэгдсэн. Магадгүй үүгээр хоёр талын маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн бололтой.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
TS
SANGIIN SAID ASAN URBAGCH BAYARTSOGTIIG XYATADIIN IRGEN GEJ DANG NEELGESEN UCHIR SHOROND XIIX XEREGTEI
2014.02.27
























