COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Apple” бугуйн компьютерээ хамгийн шилдэг дизайнтай хийнэ
“Apple” компани одоо байгаа чадварлаг боловсон хүчнээсээ ч илүү чадвартай, шинээр сэтгэдэг мэргэжилтнүүд хайж байна. Тэд шинээр гаргахаар төлөвлөж буй “iWatch” буюу бугуйн цаг хэлбэртэй компьютерээ онцгой шинэлэг дизайнтай хийхийг хүсч байгаа учир ийн сайн мэргэжилтнүүдийн эрэлд гарчээ. Тухайлбал, “Yves Saint Laurent” загварын брэндийн гүйцэтгэх захирал асан Пол Деневийг урьж ажиллуулж байгаа гэсэн мэдээ байна.
“iWatch” бол Стив Жобс нас нөгчсөнөөс хойш Apple-ийн шинээр гаргаж байгаа хамгийн анхны, томоохон бүтээгдэхүүн учраас нэлээн хичээл зүтгэл тавьж байгаа аж. Энэ намар үгүй бол ирэх жил гарна хэмээн төлөвлөж буй iWatch-оос гадна iPhone 5-ыг өнгөний өөр сонголттой гарахыг хэрэглэгчид хүлээж байна. Цуу яриагаар бол уламжлалт хар, цагаан гэсэн өнгөнөөс өөр сонголттой янз бүрийн өнгөтэй, бас хямд iPhone гарна гэсэн хүлээлт байгаа юм.
“Apple” компани одоо байгаа чадварлаг боловсон хүчнээсээ ч илүү чадвартай, шинээр сэтгэдэг мэргэжилтнүүд хайж байна. Тэд шинээр гаргахаар төлөвлөж буй “iWatch” буюу бугуйн цаг хэлбэртэй компьютерээ онцгой шинэлэг дизайнтай хийхийг хүсч байгаа учир ийн сайн мэргэжилтнүүдийн эрэлд гарчээ. Тухайлбал, “Yves Saint Laurent” загварын брэндийн гүйцэтгэх захирал асан Пол Деневийг урьж ажиллуулж байгаа гэсэн мэдээ байна.“iWatch” бол Стив Жобс нас нөгчсөнөөс хойш Apple-ийн шинээр гаргаж байгаа хамгийн анхны, томоохон бүтээгдэхүүн учраас нэлээн хичээл зүтгэл тавьж байгаа аж. Энэ намар үгүй бол ирэх жил гарна хэмээн төлөвлөж буй iWatch-оос гадна iPhone 5-ыг өнгөний өөр сонголттой гарахыг хэрэглэгчид хүлээж байна. Цуу яриагаар бол уламжлалт хар, цагаан гэсэн өнгөнөөс өөр сонголттой янз бүрийн өнгөтэй, бас хямд iPhone гарна гэсэн хүлээлт байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























