COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Уитни Хьюстоны шарилын хөшөөнд дууных нь нэрийг мөнхөллөө
Уитни Хьюстоны шарилын хөшөөг гэр бүлийнхэн нь шинэчлүүлж, домогт дуучны хамгийн алдартай уран бүтээл болох “I Will Always Love You” дууны нэрийг зүрхэн хэлбэртэй хөшөөн дээр сийлүүлжээ. Хөшөө хоёр давхар бөгөөд цаад хэсэг нь цагаасаа эрт хорвоогоос хальсан дуучны араас гашуудаж буйг илтгэсэн нулимсны дусал мэт хэлбэртэй бол нүүрэн хэсэг нь түүний хит уран бүтээлийн нэр болон амьдарч байсан цаг хугацааг нь харуулжээ. Хэдийгээр “I Will Always Love You” дууг тэртээ 1974 онд дуучин Долли Партон анх сонсогчдод хүргэж байсан ч 1992 онд дэлгэцнээ гарсан “Бие хамгаалагч” кино, түүний гол дүрд тоглосон Уитни Хьюстоны дуулснаар дэлхий дахинаа алдаршсан билээ.

2012 оны өвөл зуурдаар хорвоог орхисон дуучны шарил өдгөө Нью-Жерсигийн Уэстфильд дэх шарил Фэйрвьюгийн оршуулгын газарт бий. Уитни Хьюстон хорвоог орхиод жил гаруйхан хугацаа өнгөрч буй энэ үед түүний охин Бобби Кристина ахтайгаа сүй тавьснаа зарлаад байгаа нь Хьюстоны гэр бүлд таагүй уур амьсгал үүсгэжээ. Уитни Хьюстон охиноо бага байхад нь Ник Гордон хэмээх хүүг гэртээ авчран, албан бусаар үрчлэн авч өсгөсөн ч өдгөө тэр хүү нь охинтой нь хайр сэтгэлийн холбоотой болж гэрлэж суух дээрээ тулаад байгаа юм. Энэ тухай олон хүн тэднийг зэмлэж байгаа ч Бобби Кристина "Ээж минь амьд ахуйдаа харин ч биднийг үерхэхийг мэдээд дэмжиж байсан" гэж ярьжээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл