АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Таван толгойн баруун цанхид өнөөдрөөс эхлэн гурван компани олборлолт хийнэ
Таван толгойн баруун цанхид өнөөдрөөс эхлэн гурван компани нэг жилийн гэрээтэйгээр олборлолт хийх болсныг Эрдэнэс Таван Толгой компани мэдэгдлээ. Таван толгойд олборлолт хийх эрхтэй дээрх компани нь “Хишиг Арвин” , “Мера” болон “Монгол уурхайчид” түншлэл бөгөөд Эрдэнэс таван толгой эдгээр компаниудтай гэрээгээ байгуулж, ажлаа энэ амралтын өдрөөс эхэлж байгаа аж. Эрдэнэс таван толгой компани Хятадын Чалко компанид өрөө төлж дуусгах, төсвийн орлого бүрдүүлэх шаардлагатай байгаа тул удтал хүлээлгэсэн баруун цанхийн олборлолтыг түр хугацаагаар эхлүүлээд байгаа нь энэ. Тус компани Чалкод 170 сая ам.долларын өрийг энэ оны арванхоёрдугаар сар гэхэд төлж дуусгах төлөвлөгөөтэй байгаа тухай гүйцэтгэх захирал Я.Батсуурь өнгөрсөн сард өгсөн ярилцлагадаа дурдсан.
Уг нь, баруун цанхийн олборлолтыг олон улсын томоохон компаниар хийлгэхээр тендер зарлаж, 2011 онд Пибоди Энержи болон Хятадын Шинхуа группт эрхийг нь өгөхөөр шийдсэн ч Япон, Өмнөд Солонгосын оролцогчид гомдол мэдүүлснээр энэ шийдвэрээ цуцалсан билээ.
Таван толгойн баруун цанхид өнөөдрөөс эхлэн гурван компани нэг жилийн гэрээтэйгээр олборлолт хийх болсныг Эрдэнэс Таван Толгой компани мэдэгдлээ. Таван толгойд олборлолт хийх эрхтэй дээрх компани нь “Хишиг Арвин” , “Мера” болон “Монгол уурхайчид” түншлэл бөгөөд Эрдэнэс таван толгой эдгээр компаниудтай гэрээгээ байгуулж, ажлаа энэ амралтын өдрөөс эхэлж байгаа аж. Эрдэнэс таван толгой компани Хятадын Чалко компанид өрөө төлж дуусгах, төсвийн орлого бүрдүүлэх шаардлагатай байгаа тул удтал хүлээлгэсэн баруун цанхийн олборлолтыг түр хугацаагаар эхлүүлээд байгаа нь энэ. Тус компани Чалкод 170 сая ам.долларын өрийг энэ оны арванхоёрдугаар сар гэхэд төлж дуусгах төлөвлөгөөтэй байгаа тухай гүйцэтгэх захирал Я.Батсуурь өнгөрсөн сард өгсөн ярилцлагадаа дурдсан. Уг нь, баруун цанхийн олборлолтыг олон улсын томоохон компаниар хийлгэхээр тендер зарлаж, 2011 онд Пибоди Энержи болон Хятадын Шинхуа группт эрхийг нь өгөхөөр шийдсэн ч Япон, Өмнөд Солонгосын оролцогчид гомдол мэдүүлснээр энэ шийдвэрээ цуцалсан билээ.
0 Сэтгэгдэл
























