Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“BEYOND 5” МОНГОЛД
Дуу хөгжимд дуртай хэн бүхний шимтэн сонирхдог Америкийн шүтээн нэвтрүүлгээс төрөн гарсан “Beyond 5” хамтлаг ирэх сарын 2, 3-нд манай оронд тоглолтоо хийх гэж байна. Наймдугаар сарын турш Азийн найман улсад хийх аялан тоглолтоо манай улсаас эхлүүлэн Малайз, Сингапур, Тайланд, Камбож, Хонконг зэрэг улсаар өртөөлөн сүүлийн тоглолтоо наймдугаар сарын 29-нд Тайваньд хийх ажээ. Тун удахгүй буюу аялан тоглолтынх нь үеэр анхны цомог нь хэвлэлтнээс гаргах гэж буй тус хамтлагийн залуус “шүтээн”-ний шилдэг хамтлагийн нэг билээ. Поп урсгалаар дуулдаг таван залууг Америкийн хөгжмийн ертөнцөд цахиур хагална хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Хамтлагийн гишүүн Zac Love аялан тоглолтынхоо тухай хэвлэлийн хурлын үеэр хэлсэн үгэндээ “Азид хийх аялан тоглолтоо Монголоос эхлүүлнэ. Бидний сонирхлыг монгол ёс заншил, байгаль мөн монгол залуусын хөгжмийн мэдрэмж ихэд татаж байгаа” хэмээн өгүүлжээ. Хамтлагийн продюссер домогт дуучин Gladys Knight, Martina McBride болон Холливуудын жүжигчин Marie Osmand нартай хамтран ажиллаж байсан хөгжмийн зохиолч, найруулагч Tyler Castleton ажиллаж байгаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан