COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Нэг минутын дотор Facebook-т 1,8 сая Like дарж, Твиттерт 278 мянган жиргээ нэмэгддэг
Ганцхан минутын дотор интернэт ертөнцөд амьдрал хэрхэн буцалж байдгийг энэ график харуулна.
“Qmee” хэмээх сайт интернэтийн хамгийн их хэрэглэгчтэй топ сайтуудад нэг минут буюу 60 секундын дотор хэр их мэдээлэл хадгалж, хүмүүс хоорондоо солилцдог болохыг сонирхолтойгоор харуулжээ. Графикт мэдээлснээр Facebook-т нэг минутын дотор 1,8 сая Like дардаг, Twitter-т 278 мянган жиргээ нэмэгддэг, Instagram-д 216 мянган зураг нийтэлдэг, Amazon-д 83 мянган ам.долларын үнэ бүхий худалдаа хийдэг, Youtube-д бүтэн гурван өдөр үзэх хэмжээний их видео хадгалагддаг байна. Ганцхан минут гэдэг хоромхон зуур өнгөрөх атал энэ хугацаанд интернэт ертөнцөд 70 шинэ домэйн бүртгэгдэж, 571 цахим хуудас шинээр мэндэлдэг гэнэ. Энэ хугацаанд “Google”-ээр дэлхийн өнцөг булан бүрт хоёр сая хайлт хийж, 204 сая цахилгаан шуудан илгээж, iTunes-ээс 14 мянган дуу татаж, Tumblr-т 20 мянган шинэ зураг постолж, Skype-аар 1,4 сая хүн хоорондоо ярилцдаг байна.

Go-Globe.com гэх сайт өнгөрсөн оны зургадугаар сард мөн үүнтэй ижил судалгааны график гаргаж байсан юм. Тэр үе буюу одоогоос ердөө жил гаруйн өмнөхтэй харьцуулахад л нэг минутад илгээдэг и-мэйлийн тоо 36 саяар нэмэгдэж, Google-ийн хайлт дөрөв дахин нэмэгдэж, Твиттщрийн жиргээ 180 мянгаар өссөн байна. Мөн Youtube-д татдаг видеоны хэмжээ 25 цаг үзэх хэмжээнд байсан бол Skype-аар чатлах хугацаа гурав дахин бага байжээ. Харин сонирхолтой нь, Facebook-ийн үзүүлэлт өмнөх оноос буурсан тоо гарч. Өнгөрсөн жил энэ сүлжээнд минутанд 695 мянган статус шинээр нийтэлдэг байсан бол одоо 246 мянга болж буурчээ.
Ганцхан минутын дотор интернэт ертөнцөд амьдрал хэрхэн буцалж байдгийг энэ график харуулна. “Qmee” хэмээх сайт интернэтийн хамгийн их хэрэглэгчтэй топ сайтуудад нэг минут буюу 60 секундын дотор хэр их мэдээлэл хадгалж, хүмүүс хоорондоо солилцдог болохыг сонирхолтойгоор харуулжээ. Графикт мэдээлснээр Facebook-т нэг минутын дотор 1,8 сая Like дардаг, Twitter-т 278 мянган жиргээ нэмэгддэг, Instagram-д 216 мянган зураг нийтэлдэг, Amazon-д 83 мянган ам.долларын үнэ бүхий худалдаа хийдэг, Youtube-д бүтэн гурван өдөр үзэх хэмжээний их видео хадгалагддаг байна. Ганцхан минут гэдэг хоромхон зуур өнгөрөх атал энэ хугацаанд интернэт ертөнцөд 70 шинэ домэйн бүртгэгдэж, 571 цахим хуудас шинээр мэндэлдэг гэнэ. Энэ хугацаанд “Google”-ээр дэлхийн өнцөг булан бүрт хоёр сая хайлт хийж, 204 сая цахилгаан шуудан илгээж, iTunes-ээс 14 мянган дуу татаж, Tumblr-т 20 мянган шинэ зураг постолж, Skype-аар 1,4 сая хүн хоорондоо ярилцдаг байна.

Go-Globe.com гэх сайт өнгөрсөн оны зургадугаар сард мөн үүнтэй ижил судалгааны график гаргаж байсан юм. Тэр үе буюу одоогоос ердөө жил гаруйн өмнөхтэй харьцуулахад л нэг минутад илгээдэг и-мэйлийн тоо 36 саяар нэмэгдэж, Google-ийн хайлт дөрөв дахин нэмэгдэж, Твиттщрийн жиргээ 180 мянгаар өссөн байна. Мөн Youtube-д татдаг видеоны хэмжээ 25 цаг үзэх хэмжээнд байсан бол Skype-аар чатлах хугацаа гурав дахин бага байжээ. Харин сонирхолтой нь, Facebook-ийн үзүүлэлт өмнөх оноос буурсан тоо гарч. Өнгөрсөн жил энэ сүлжээнд минутанд 695 мянган статус шинээр нийтэлдэг байсан бол одоо 246 мянга болж буурчээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























