COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Урт гартай сармагчингууд
Өмнөд Африкийн нийслэл Кейп Таунд амьдардаг сармагчингууд ой дахь зэрлэг амьдралаасаа хэт алсарч, бүрэн хотжижээ. Үүний дүнд тэд ой модонд амь зуухын оронд орон сууцны хорооллын хогийн савыг ухах, оршин суугчдыг анаж байгаад хүнс хоолыг нь булаах, хулгайлах зэргээр өөрсдийгөө тэжээдэг болжээ.
Кейп Таунд 16 бүлэг болох хуваагдсан 500 сармагчин амьдардаг бөгөөд нэгэнт тэд байгалиас хоол олж идэхийн оронд хүмүүстэй хамт оршиж, тэдний хүнснээс хуваалцахыг илүүд үздэг болсон учир сармагчинд хүнс хоолноос эхлээд эд зүйлээ хулгайд алдсан хэрэг огт тасрахаа больжээ. Ялангуяа сармагчингуудын амьдардаг моддын ойролцоох орон сууцны хорооллынхон тохиолдлоор цонх, хаалгаа онгорхой орхивол гэрийг нь жинхэнэ бусниулж өгдөг бөгөөд хөргөгчийг нь хогийн савтай нь хоослоод гардаг байна. Тэд хоол хүнс гэлтгүй өөрсдийн сонирхол татсан юу ч байсан авдаг болохыг зургаас харж болно. Заримдаа сармагчингууд хоол олдохгүй өлсгөлөнд нэрвэгдвэл хүмүүсийг айлгаж цочоож, сандралд оруулж байгаад барьж явсан хоол хүнсийг нь булаахаас огтхон ч буцдаггүй гэнэ. Тэд ногоо, жимсний талбайн байнгын урилгагүй зочид бөгөөд усан үзмийг болохоос нь ч өмнө цөлмөчихдөг гэнэ.




Өмнөд Африкийн нийслэл Кейп Таунд амьдардаг сармагчингууд ой дахь зэрлэг амьдралаасаа хэт алсарч, бүрэн хотжижээ. Үүний дүнд тэд ой модонд амь зуухын оронд орон сууцны хорооллын хогийн савыг ухах, оршин суугчдыг анаж байгаад хүнс хоолыг нь булаах, хулгайлах зэргээр өөрсдийгөө тэжээдэг болжээ. Кейп Таунд 16 бүлэг болох хуваагдсан 500 сармагчин амьдардаг бөгөөд нэгэнт тэд байгалиас хоол олж идэхийн оронд хүмүүстэй хамт оршиж, тэдний хүнснээс хуваалцахыг илүүд үздэг болсон учир сармагчинд хүнс хоолноос эхлээд эд зүйлээ хулгайд алдсан хэрэг огт тасрахаа больжээ. Ялангуяа сармагчингуудын амьдардаг моддын ойролцоох орон сууцны хорооллынхон тохиолдлоор цонх, хаалгаа онгорхой орхивол гэрийг нь жинхэнэ бусниулж өгдөг бөгөөд хөргөгчийг нь хогийн савтай нь хоослоод гардаг байна. Тэд хоол хүнс гэлтгүй өөрсдийн сонирхол татсан юу ч байсан авдаг болохыг зургаас харж болно. Заримдаа сармагчингууд хоол олдохгүй өлсгөлөнд нэрвэгдвэл хүмүүсийг айлгаж цочоож, сандралд оруулж байгаад барьж явсан хоол хүнсийг нь булаахаас огтхон ч буцдаггүй гэнэ. Тэд ногоо, жимсний талбайн байнгын урилгагүй зочид бөгөөд усан үзмийг болохоос нь ч өмнө цөлмөчихдөг гэнэ.





0 Сэтгэгдэл























