Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“MONGOLIAN BEAUTY” БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙД БОЛНО
“Шилмэл загвар” агент­ла­гаас жил бүр зохион бай­гуул­даг “Mongolian beauty” заг­варын тэмцээн энэ сарын 30-нд болно. Уг тэмцээнд “Шилмэл загвар” агентлагийн моделиуд оролцдог байсан бол энэ жил сонирхсон бүх хүнд нээлттэй. Тэмцээний гол шалгуур оролцогчдын биеийн өндөр гэнэ. Тодруулбал, тэмцээнд 18-25 насны 165 см-ээс дээш өндөртэй залуус оролцох боломжтой ажээ. Одоогийн байдлаар “Mongolian Beauty” тэмцээнд 70 орчим загвар өмсөгч бүсгүйчүүд бүртгүүлжээ. Оролцогчид тайзны алхаа, харилцааны соёл, гэрэл зураг авахуулах чад­вар, хэлний мэдлэг, авьяа­саараа өрсөлдөхөөс гадна сайн үйлсийн ажил зохиож, шинэ санаа дэвшүүлсэн илтгэл та­вих юм байна. Тэмцээнээс шалгарсан таван модель  дэл­хийн таван өөр оронд таван өөр тэмцээнд оролцох эрхийн эзэн болно. Олон улсын тэмцээнд оролцох учраас “Шилмэл загвар” агентлагийн хамт олон оролцогч моделиудыг англи хэл болон бусад шаардлагатай сургалтад хамруулах ажээ. Гурав дахь жилдээ болж буй тус тэмцээнийг Богд хааны ордон музейд зохион байгуулах юм байна.
Б.Цэдэв
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан