COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Дүрсгүй хүүхдээ номхруулмаар байна уу
Хүүхэд тань үймүүлээд хэлэх үгийг тань барж байна уу. Эцэг эхийнхээ тэвчээрийг барьсан үймүүлэгч хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд зориулсан харгис ч гэмээр хувцас хэрэглэл, тоглоом зэргийг Бразилийн нэгэн компани эцэг эхчүүдэд танилцуулжээ. Тухайлбал, хоол идэхээс зугтдаг хүүхдийг гарах гарцгүй болгодог өндөр сандал байна.


Энэ сандал хүүхдийн гар, хөлийг хүлэх зориулалтын тэлээтэй аж. Үүнээс гадна энд тэнгүй гүйж, амар заяа үзүүлдэггүй хүүхдийн хөдөлгөөнийг багасгах хүндрүүлэгчтэй бөмбөг байна. Төмөр гинжтэй энэ бөмбөгийг хүүхдийнхээ хөлнөөс уячихад болох гэнэ.

Гэхдээ энэ бол хүүхдийн гарыг хөдөлгөөнгүй болгох зориулалттай цамц, торон хашлаганы хажууд бол тийм ч харгис эд биш. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг номхруулах зорилгоор өмсгөдөг цамцтай яг ижил маягаар хийсэн цамц, шоронгийн камерын тор мэт төмөр хашлагатай тоглоомыг бяцхан чөтгөрүүдэд зориулан худалдан авахыг санал болгож байна.

Хэчнээн үймүүлдэг ч гэсэн хүүхдээ яаж ингэж болох вэ гэж гайхсан эцэг эхчүүд сүүлд эдгээр тоглоомны учрыг ойлгосон бөгөөд удахгүй Бразилийн телевизээр цацагдах “Супер асрагч” хэмээх реалити шоунд зориулан гаргасан аж. Гэхдээ энэ бүхнийг худалдаанд гаргахгүй зөвхөн олон нийтэд сонирхуулж буй гэнэ.



чи битгий хуц
РРРРР
МАНАЙ ХҮҮХДҮҮД ИХ ҮҮМҮҮЛДЭГ ГЭХДЭЭ БОЛЖ БАЙНА ГЭХДЭЭ ХАРГИС ЭД ЮМ БИШ ҮҮ ТЭР НЭГ ХӨЛӨНДӨӨ ӨМСЧИХСӨН БАС ШОРОН ШИГ ЮМ НУУД НЬ АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА
Хүүхэд тань үймүүлээд хэлэх үгийг тань барж байна уу. Эцэг эхийнхээ тэвчээрийг барьсан үймүүлэгч хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд зориулсан харгис ч гэмээр хувцас хэрэглэл, тоглоом зэргийг Бразилийн нэгэн компани эцэг эхчүүдэд танилцуулжээ. Тухайлбал, хоол идэхээс зугтдаг хүүхдийг гарах гарцгүй болгодог өндөр сандал байна. 

Энэ сандал хүүхдийн гар, хөлийг хүлэх зориулалтын тэлээтэй аж. Үүнээс гадна энд тэнгүй гүйж, амар заяа үзүүлдэггүй хүүхдийн хөдөлгөөнийг багасгах хүндрүүлэгчтэй бөмбөг байна. Төмөр гинжтэй энэ бөмбөгийг хүүхдийнхээ хөлнөөс уячихад болох гэнэ.

Гэхдээ энэ бол хүүхдийн гарыг хөдөлгөөнгүй болгох зориулалттай цамц, торон хашлаганы хажууд бол тийм ч харгис эд биш. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг номхруулах зорилгоор өмсгөдөг цамцтай яг ижил маягаар хийсэн цамц, шоронгийн камерын тор мэт төмөр хашлагатай тоглоомыг бяцхан чөтгөрүүдэд зориулан худалдан авахыг санал болгож байна.

Хэчнээн үймүүлдэг ч гэсэн хүүхдээ яаж ингэж болох вэ гэж гайхсан эцэг эхчүүд сүүлд эдгээр тоглоомны учрыг ойлгосон бөгөөд удахгүй Бразилийн телевизээр цацагдах “Супер асрагч” хэмээх реалити шоунд зориулан гаргасан аж. Гэхдээ энэ бүхнийг худалдаанд гаргахгүй зөвхөн олон нийтэд сонирхуулж буй гэнэ.



1 Сэтгэгдэл
2024.01.09
2014.10.31
2014.10.31
























