АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах барьцтай болов уу
Дахиад л Оюу толгой. Далд уурхайн хөрөнгө оруулалтаа зогсоож, 1700 ажилтнаа халсан шуугиан намжаагүй байна. Гэтэл төрийн өмчит “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж тус компанийн захирал Ц.Сэдванчигийг албан тушаалаас нь чөлөөллөө. Түүний оронд Да.Ганболдыг томилжээ. Тэрээр өчигдөр ажлаа хүлээж авав. Ц.Сэдванчиг “Рит Тинто”-д далд уурхайн хөрөнгө оруулалтын талаар захидал илгээсэн нь албан тушаалаа өгөх шалтгаан болсон гэнэ. Дашрамд дурдахад, Оюу толгойн далд уурхай санхүүжилтгүй болсноор барилгын ажил нь зогсч олон хүн ажилгүй болсон билээ. “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтаа зогсоох, ажилчдаа хоморголон халсан энэ үйлдэл нь Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн үүргээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлтэй аж. Уг гэрээнд зааснаар Монгол Улсын Засгийн газар дээрх асуудлын талаар “Рио Тинто”-д мэдэгдэл хүргүүлж 60 хоногт алдаагаа засч хариу ирүүлэхгүй бол Хөрөнгө оруулалтын гэрээ хүчингүй болох нь. Энэ нь манай улсын Засгийн газрын уг гэрээгээр зохицуулагдсан онцгой эрх ажээ. Одоо Засгийн газар энэ барьцаа лавшруулаад атгаж чадвал Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах боломж бүрдэнэ. Хэрэв чадахгүй бол 15 жилийн хугацаанд гэрээнд өөрчлөлт оруулна хэмээн дуугарах эрхгүй болох юм.

0 Сэтгэгдэл